Шак: Цагаригийг намсгахгүй бол эмэгтэйчүүд тохож чадахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20

Америкийн алдарт төвийн тоглогч асан, өдгөө TNT телевизийн тоймч  Шакил О’Нил эмэгтэй сагсан бөмбөгт хэрэгжүүлэх ёстой нэгэн шинэчлэлийн талаар ярьсан нь эмэгтэй тоглогчдын санаанд таалагдсангүй.

Шак “Эмэгтэй НБА лигт цагаригийг намсгаж, доошлуулахгүй бол тэд тохож чадахгүй байна. Ингэснээр тоглолт илүү үзүүштэй, сонирхолтой болно” гэж хэлсэн юм.

Үүний хариуд WNBA-гийн од Кэндис Паркер “Лиг ийм арга хэмжээ авах шаардлага байхгүй. Миний охин Лайла том болохоороо байнга цагариг дээрээс довтолж байх болно” гэж хэлсэн бол эмэгтэй лигийн домог Синтия Купер “Хэзээнээс эрчүүд манай лигт юу хийх хэрэгтэйг зааж, хошуу дүрдэг болоо вэ? Бид тэд нарт яаж тоглох хэрэгтэйг заадаггүй шүү дээ. Эмэгтэйчүүд үзүүштэй сайхан тоглож байгаа. Цаг нь ирэхээр бид тогтмол тохдог болно. НБА-д ч урьд өмнө тохдог тоглогч цөөхөн л байсан. Уилт Чемберлен л байсан даа. Бид ч хөгжин дэвшиж байгаа” гэж хариу барьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top