Унгарын нийслэлийн "BOK Sports Hall" ордонд болж байгаа чөлөөт бөхийн олимпын эрх олгох Европ тивийн тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авлаа.
Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин бүрт 16 бөх барилдахаас тус бүр 6 эрх үлдээд байгаа.
Одоогийн байдлаар манай улс эмэгтэй чөлөөт бөхөд 68 кг-ийн жинд ганц эрх аваад байгаа билээ. Чөлөөт бөхөд олимпын эрхийг тухайн тамирчинд биш улсад нь олгодог дүрэмтэй.
Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-8-нд явагдана.
Одоогийн байдлаар эрх авсан орнууд
50 кг: Азербайжан, Румын, Казахстан, ОХУ, Украин, Хятад, Куба, АНУ, Болгар, Турк
53 кг: Хойд Солонгос, Япон, Хятад, Энэтхэг, Грек, Польш, Беларусь, Швед, Куба, АНУ
57 кг: Япон, Хятад, Нигер, Беларусь, Польш, Молдав, Болгар, Украин, Мексик, АНУ
62 кг: Киргиз, Болгар, Япон, Швед, Унгар, Хойд Солонгос, Украин, Латви, Бразил, АНУ
68 кг: АНУ, Швед, Монгол, Герман, Украин, Япон, ОХУ, Франц, Канад, Куба
76 кг: АНУ, Япон, Герман, Эстони, Хятад, Казахстан, ОХУ, Беларусь, Канад, Бразил
Үлдсэн олимпын эрхийн тэмцээнүүд
4-р сарын 2-4, Хаммамет, Тунис – Африк тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).
4-р сарын 9-11, Алматы, Казахстан – Ази тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).
5-р сарын 6-9, Софи, Болгар – Дэлхийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).
Сэтгэгдэл ( 8 )
Э.Цэвэгмидийг АТАШТ-д оролцуулах хэрэгтэй. Улсын аварга болсон хүнийг яахаараа тэмцээнд явуулдаггүй юм бэ?!
удирдлагаа соль авьяастай чадвартай бөхөд сэтгэлтэй хүнээр тэргүүнээ сонго тамирчдаа гадаад дотоодийн тэмцээнд оролцох боломжоор нь сайн ханга тэгвэл чөлөөт бөх хөгжинө
Хэрүүлийн бузраа гэж...
МЧБХолбоо гэж сүг болсон новш удирлага дасгалжуулагч нэртэй хүн хог байна ийм арчаагүй юу ч гэхэв дээ олон тамирчдыг ёстой баллаж байна МЧБХ ны хүүрнүүд сүгнүүд ээ одоо чөлөөт бөх гэж хөөрөөд хэрэггүй биз дээ Ц.Хосбаяр тэргүүтэй тамирчдыг л харна даа бусад нь бол хог цаашаа
МЧБХ юу бодож, юу хийцгээж байгаа бол!!!\nбүр дэндүү арчаагүй холбоо шүү... хэдхээн тамирчидийн өчнөөн жилийн нөр их зүтгэл, хөлс хүч, зориг тэмүүлэлийг үгүй хийж байгаа новшнууддаа!!!
Орхонд манайхан өөрснөө допингын төрлиын юм хоолонд өгч медалын хураалгаад эмэгтэй бөхчүүдийнхээ хийморь сүлдийг гутаасан
Одоо челеет бех гээч юиыг мартсан нь дээр байх аа, дотоодод хэруул тэмцэлдээ идэгдээд дуусч байх шиг, олон улсад ч ялгаагуй олимпын терлеес хасагдах болзолоо хангаад тоодог амьтангуй болоод дуусч байх шиг байна даа, дээр нь тэр дэлхийн бехийн нэгдсэн холбоо гээч нь манай хэруулийн уур болсон холбооноос дээрдэх юмгуй газар, одоо тэнэг хун л челеет руу явах бай
Манайх уг нь хэдэн жилийн өмнө эмэгтэй чөлөөтөөр гайгүй л байх шиг байсан, одоо бас эрэгтэй бөх шигээ 0 заацан юм байнлдаа. Хэдэн бөх нь хөгшрөөд , залуу үеэ муу бэлдсэнээс ингээд нурчихдаг бололтой