Турк улсын Анталъя хотноо бэлтгэл хийж байгаа Үндэсний шигшээ баг ОХУ-ын 3-р дивизионы “Тюмень” багтай өчигдөр сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын өмнө манай баг Украин болон Туркийн багуудтай 3 тоглолт хийж ялагдал хүлээгээд байсан бөгөөд энэ өрсөлдөгч хамгийн хүчтэй нь байсныг энд онцлох хэрэгтэй. Гэсэн ч хойд хөршийн багтай манай залуус эцсийн дүнд хуурай тэнцсэнээр нөхөрсөг тоглолтуудаа дуусгалаа.
Үндэсний шигшээ баг Турк улс дахь бэлтгэлээ өнөөдөр дуусгаж, Тажикстан улсын нийслэл Душанбе хотыг зорино. Харин 25-ны өдөр Тажикстан улсын эсрэг хийх “Катар - 2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт хүлээж байна. Тус тоглолтыг та бүхэн 3 сарын 25-ны өдөр Монгол улсын цагаар 21:00 цагаас SPS Classic сувгаар хүлээн авч үзэх боломжтой.
Тюмень багтай тоглосон тоглолтын өмнө Монгол улсаас Турк улсад суугаа Онц багөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд бидэнтэй уулзаж, ирэх тоглолтуудад амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
ха ха 3-р дивизон гэшшшшш