Өнөөдөр өглөө болсон Лейкерс – Атланта (94:99) багуудын тоглолтын үеэр багийнх нь од Леброн Жеймсийг санаатай гэмтээсэн гэж Лейкерс багийн тоглогчид үзэж байна.
Лейкерс багийн төвийн тоглогч Монтрез Харрелл “Энэ бол бөмбөгний төлөөх тэмцэл биш. Хилл бөмбөг авахын тулд Леброны хөлөн дундуур л гарах ёстой байлаа. Энэ бол санаатай үйлдэл” гэж хэлсэн бол Деннис Шредер ч “Түүнд тэгэж зүтгэх ямар ч шаардлага байгаагүй” гэж ярьжээ.
Леброн хэд хоног эмчлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Bron appears to turn his ankle, stays in the game and hits a three, then heads to the locker room pic.twitter.com/OdTrDW77o1
— Bleacher Report (@BleacherReport) March 20, 2021
Сэтгэгдэл ( 0 )