Унгарын нийслэлийн "BOK Sports Hall" ордонд болж байгаа сонгомол барилдааны олимпын эрх олгох Европ тивийн тэмцээнд 12 бөх олимпын эрхээ авлаа. Токиогийн олимпын сонгомол барилдааны төрлийн жин тус бүрт 16 бөх барилдахаас тус бүр 6 эрх үлдээд байгаа.
Олимпын эрх авсан тамирчид
60 кг. Керем Камал (Турк) – Этьен Кинсенгер (Герман)
67 кг. Балинт Корпаши (Унгар) – Рамаз Зоидзе (Гүрж)
77 кг. Александр Чехиркин (ОХУ) - Бозо Старчевич (Хорват)
87 кг. Лаша Гобадзе (Гүрж) – Ислам Аббасов (Азербайжан)
97 кг. Арви Саволайнен (Финланд) – Кирил Милов (Болгар)
130 кг. Сергей Семёнов (ОХУ) – Мантас Книстаутас (Литва)
Одоогийн байдлаар эрх авсан орнууд
60 кг: Япон, ОХУ, Иран, Казахстан, Узбекистан, Украин, Куба, АНУ, Турк, Герман.
67 кг: Куба, ОХУ, Герман, Серби, Египет, Дани, Колумби, АНУ, Унгар, Гүрж.
77 кг: Унгар, Швед, Узбекистан, Иран, Казахстан, Армен, Куба, Мексик, Хорват, ОХУ.
87 кг: Украин, Унгар, Узбекистан, Азербайжан, Герман, Беларусь, Киргиз, АНУ, Куба, Гүрж.
97 кг: ОХУ, Армен, Турк, Серби, Польш, Гүрж, Куба, АНУ, Итали, Болгар.
130 кг: Турк, Куба, Гүрж, Эстони, Герман, Иран, Чили, Бразил, Литва, ОХУ.
Үлдсэн олимпын эрхийн тэмцээнүүд
4-р сарын 2-4, Хаммамет, Тунис – Африк тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).
4-р сарын 9-11, Алматы, Казахстан – Ази тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).
5-р сарын 6-9, Софи, Болгар – Дэлхийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).
Сэтгэгдэл ( 1 )
Маньд ёстой падгүй эд чинь энэ сонгомол байхдаа, будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бөх гэхээр ёо ёо нь хөдөлдөг гарууд бас байна аа байна