Катар-2022: Тажикстаны шигшээ багт өөрчлөлт орлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан хоёр дахь шатны Азийн F хэсгийн Тажикистан, Монголын тоглолт энэ сарын 25-нд Душанбе хотноо орон нутгийн цагаар 18:00 цаг, Монгол улсын цагаар 21:00 цагаас явагдана.

Тажикстаны баг энэ сарын 19-нөөс бэлтгэлдээ гарсан. Гэвч нэгэн харамсалтай явдал болсон нь Истиклол багийн хамгаалагч Искандар Жалилов бэлтгэл дээр хөлөө хугалж, маш хүнд гэмтэл авлаа. Шигшээ багийн эмч Фаррух Авезовийн мэдэгдсэнээр Жалилов хагас жил талбайд гарах боломжгүй болжээ. Түүний оронд шигшээ багт U-17 шигшээ багийн хамгаалагч Алижони Айни дуудагдлаа.

Тажикстаны шигшээ баг

Хаалгач:

Рустам Ятимов (Истиклол)

Мухриддин Хасанов (Истиклол)

Шохрух Киргизбоев (Куктош)

Хамгаалагч:

Давронджон Эргашев (Бунёдкор, Узбекистан)

Фарход Восиев (Тамбов, ОХУ)

Табрези Давлатмир (Нарва Транс, Эстони)

Ахтам Назаров (Истиклол)

Вахдат Ханонов (Истиклол)

Алижони Айни (Краснодар, ОХУ)

Манучехр Сафаров (Истиклол)

Зоир Джурабоев (Истиклол)

Хагас хамгаалагч:

Парвизджон Умарбоев (Локомотив, Болгар)

Комрон Турсунов (ТРАУ, Энэтхэг)

Эхсони Панджшанбе (Навбахор, Узбекистан)

Алишер Жалилов (Истиклол)

Амирбек Журабоев (Истиклол)

Мухаммаджон Рахимов (Истиклол)

Ислом Зоиров (Истиклол)

Илхомджон Баротов (Истаравшан)

Абдулмумин Забиров (Худжанд)

Довтлогч:

Шахром Самиев (Динамо-Авто, Молдав)

Жахонгир Эргашев (Кызылкум, Узбекистан)

Манучехр Жалилов (Истиклол)

Рустам Соиров (Истиклол)

Дасгалжуулагч – Усмон Тошев (Узбекистан).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top