Абэ Үта Кодоканд тусгаарлагдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Энэ сарын эхээр Узбекистанд болсон жүдо бөхийн Ташкентийн "Их Дуулга" тэмцээнд түрүүлсэн Японы шигшээ багийн Абэ Үта, Арай Чизүрү нарын 4 тамирчин, эмэгтэйчүүдийн шигшээгийн 3 дасгалжуулагч Токио хотын Кодокан ордонд тусгаарлагдаж байна.
 


Японы цар тахлын үеийн хууль ёсоор гадаадаас ирсэн хүн гэртээ 14 хоног тусгаарлагдах ёстой. Удаан хугацаанд бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон тамирчин гэрт хөл хорионд орох нь муу, сөрөг нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Ингээд Японы Спортын газраас жүдо бөхийн өлгий Кодокан ордонтой ярилцсаны үндсэн дээр эмэгтэй тамирчдаа Кодоканд 14 хоног тусгаарлалтад оруулахаар болсон гэнэ.

Тамирчид хэд хэдэн удаа PCR шинжилгээ өгсний дүнд Кодоканд байрлах болжээ. Энд бэлтгэл хийх бүрэн боломжоор хангагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top