Н.Лувсаншарав: “Grand Marshal Luxury Villas” төсөл зуслангийн хаусанд хувьсгал хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Жилийн дөрвөн улирлын турш эрүүл байгаль, цэвэр агаарт, аюулгүй, тав тухтай орчинд тансаг хаусанд амьдрах амьдралын хэв маягийг “Grand marshal luxury villas” төсөл санал болгож буй. “Эрхэт Монгол” группийн хэрэгжүүлж байгаа “Grand marshal luxury villas” төслийн талаар төсөл хариуцсан захирал Н.Лувсаншаравтай ярилцлаа.


-“Grand marshal luxury villas” төслийн ерөнхий төлөвлөлтийг танилцуулахгүй юу?

-“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейн бүхий иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, гэр бүлийн саун, ресторан, паб, лаунж, караокетэй үйлчилгээний төвтэй. Сагсан бөмбөгийн гурван талбай, хөл бөмбөгийн талбайг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болно.

-Хаусны үндсэн бүтээц болон барилгын материалын чанарын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хотхоны барилгын материалыг хүнд хоргүй, эдэлгээ удаан, загвар сайтай, дээд зэргийн чанартай байхаар сонгосон. Бид аль болох хятад барилгын материалаас татгалзаж, сангийн болон цахилгааны холболтын материалыг евро стандартаар, дотор заслыг итали технологиор шийдсэн. Үндсэн бүтээцийн хувьд төмөр бетон карказ. Мөн сайн чанарын блок, чулуун хөвөн дулаалга, итали чулуун фасад, шалнаасаа тааз хүрсэн гурван давхар шилтэй, 5.4-6 метр цэлгэр цонхтой байхаар төлөвлөгдсөн. Дотоод заслын хувьд айл гэрийн эзэгтэйн мөрөөдлийн интерьерийг бид амлаж байгаа. “Grand marshal luxury villas” төслөөс санал болгож байгаа интерьер нь орчин үеийн модерн чиг хандлага давамгайлсан тав тух, үнэ цэнийг илтгэх тансаг загвартай байх юм.

-Хотын төвөөс алслагдсан бүсэд дэд бүтцийг хэрхэн шийдсэн бэ?

-Хотхон технологийн дэвшлийг нэвтрүүл­сэн дулааны бие даасан станцтай. Төвийн цахилгааны системд холбогдсоноос гадна цахилгааны нөөц үүсгүүр суурилуулсан. Цэвэр усны худгуудыг хоорондоо үл хамаарах зарчмаар шийдсэн нь усны хомсдол үүсэхээс сэргийлж өгсөн. “Grand marshal luxury villas” төслийн гол онцлог нь хаягдал усыг 100 хувь цэвэршүүлж, саарал усны 70 хувийг дахин ашигладаг байгальд ээлтэй технологийг Монголд анх удаа бүрэн шийдсэн явдал юм.

-Ногоон байгууламжид хэрхэн анхаарсан бэ?

-Манай хотхон уулаар хүрээлэгдсэн намуухан орчинтой. Төсөл хэрэгжих 13.2 га талбайн 70 хувь нь ногоон байгуу­ламж. Улаан­­баатарт ийм том ногоон байгуу­ламж­тай хотхон ховор. Хотхоны голд хүр­тээмж­­тэй ногоон байгууламж, байгалийн горхи, хиймэл цөөрөм, усан оргилуур байх юм.

-Захиалагчдад “Grand marshal luxury villas” төслөөс хамгийн их таалагдах шийдэл юу байх бол?

-“Grand marshal luxury villas” шиг 400 айлын хаусыг нийгэм, соёлын үйлчилгээтэй нь цогцоор нь шийдсэн хаус хороолол одоогоор Монголд байхгүй. Ихэнх хаус хотхон 40-50 айлтай байгаа. Бас сургууль, цэцэрлэг, спорт комплекс зэрэг нийгмийн дагалдах байгууламжуудыг орхигдуулсан байдаг. Зарим хотхон дотоод заслаа худалдан авагчдадаа хариуцуулдаг. Харин “Grand marshal luxury villas” хүнээ бодсон төлөвлөлтийг цогцоор нь шийдэж чадсанаараа онцлог. Энэ төсөл зуслангийн хаусанд хувьсгал хийх болно. Айл болгон өөрсдийн эдлэн газартай. Хотын төвтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон. Хотхонтой хаяа залган Бэлхийн автобусны эцсийн буудал байрладаг. “Grand marshal luxury villas” энгэр ээвэр газар байрлахаас гадна байшин хоорондын зай 17 метр учир айлуудад сүүдэр огт тусахгүй. Хотхоны гол зам зургаан метр өргөн. 400 машины ил зогсоол, 500 машины дулаан зогсоолтой. Нийт 900 машины зогсоолтой хотхон Улаанбаатарт өөр байхгүй. Төслийн аль ч хаусанд шилэн хана орж ирсэн нь байгальд ойр байх мэдрэмжийг олгоно. Хаусны бүх давхарт задгай террас, тагт шийдэж өгсөн нь байгальд тав тухтай амьдрах төгс шийдэл юм. Бид зусландаа өвөл очиход хүйтэн, халааж чаддаггүй бэрхшээл тулгардаг шүү дээ. Байнга халаана гэвэл цахилгааны зардал өндөр гарна. Эдгээрийг бүрэн шийдвэрлэж жилийн дөрвөн улиралд байгалийн үзэсгэлэнд, эрүүл, цэнгэг агаарт тансаг зэрэглэлийн хаусандаа ая тухтай амьдрах боломжийг бид олгож байна. Хотхоны барилгууд бүхэлдээ капиталжсан барилгын шаардлагыг хангасан хийцлэлтэй. Манай хаусыг эргээд зарахад ч жилийн 15-20 хувийн өсөлт үзүүлэх тооцоолол гарсан тул ашигтай хөрөнгө оруулалт болно.

-Тансаг зэрэглэлийн хотхоны үнэ хэт өндөр байх нь бий. “Grand marshal luxury villas” төслийн үнийг хэрхэн тогтоосон бэ?

-“Grand Marshal luxury villas” төсөл нь чинээлэг дундаж давхаргыг дэмжих зорилготой. Хэт өндөр үнэтэй биш боловч дээд зэргийн чанар, эрүүл аюулгүй орчин, боловсрол болон соёлын цогц үйлчилгээ, амьдрах таатай нөхцөлийг санал болгож байгаа. Тансаг, дээд гэдэг үгийг амьдралд нийцэхгүй, бодит бус үнэ дагалдах албагүй. Хэрэглэгч, нийлүүлэгч хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэх алтан дундаж үнийн бодлого, өндөр чанар, хариуцлагатай төгс гүйцэтгэлийг бид эрхэмлэн ажилладаг. Тиймээс тухайн хүний санхүүгийн чадамжид нийцүүлэн таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон мульти хаус ангиллын орон сууцны сонголтыг санал болгож байна. Бодит үнээс гадна “Grand marshal luxury villas” төсөл олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, бартерын уян хатан нөхцөлтэй. Бид анхны захиалагчдадаа үндсэн үнээс 45 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн тодорхой тооны мөнгөн дүнгийн урамшуулал, дулаан зогсоол бэлэглэж байгаа. Үүнээс гадна компанийн хувь лизингийг санал болгож байна.

-Хотхоны цаашдын ашиглалтын зардал бага байх боломжтой юу?

-Ашиглалтын зардал нийтийн орон сууцтай ижил байна. Зуслангийн хаусны ашиглалт, халаалтын зардал өндөр гарах нь түгээмэл байдаг. “Grand marshal luxury villas” хотхон нь төвлөрсөн цахилгаан, дулаан, усан хангамжийн шийдэлтэй учраас төвийн орон сууцны жишиг зардалтай ойролцоо зардал гарах юм.

-Зуслангийн бүсэд үл хөдлөх хөрөнгийн харуул хамгаалалт чухлаар тавигддаг. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?

-Хотхон даяар бүрэн камержуулалт, хяналтын системтэй. Гурван ээлж, 24 цагийн харуул хамгаалалт ажиллана. Мөн айл бүр ухаалаг удирдлагын системтэй. Гар утсаараа гэрийнхээ дулаан, агаар сэлгэлт, гадна, дотно гэрэл, хөшиг, гараж болон бусад цахилгаан хэрэгслээ удирдах боломжтой.

-“Grand marshal luxury villas” хэзээ ашиглалтад орох вэ?

-Төслийн эхний ээлж 2021 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно. Хотхоны нийт 400 айлын хаусны бүтээн байгуулалт 2022 онд дуусах бол нийгэм, соёлын байгууламжийн бүтээн байгуулалт 2023 онд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн. Нийгэм, соёлын бүтээн байгуулалтаас дурдвал хотхонд боловсролын анхны цогц кемп байгуулах юм. Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн дунд сургууль, суралцагч бүрт хүрэлцэхүйц олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампустай. Европ стандартын 150 хүүхдийн цэцэрлэг барина. Цэцэрлэгийн өрөө хоорондын хана шилэн байх ба бүрэн камержуулсан. Иймд сургалт хүмүүжлийн явц болон багш хүүхэдтэй хэрхэн харьцаж байгааг шилэн хананы цаанаас болон камераар хянах боломжтой.

-“Grand marshal luxury villas” төслийн байршил яг хаана вэ?

-Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлбэ зусланд төсөл хэрэгжинэ. 1942 онд маршал Х.Чойбалсангийн үүсгэн байгуул­сан Монголын анхны “Сэлбэ” хүүхдийн зуслантай зэрэгцэн оршино. Зүрх уулын бэлд наран ээвэр газарт орших уг газар нь өдрийн туршид нарны гэрэл тусах давуу талтай. Жилийн дөрвөн улиралд цэвэр агаартай бүс юм.

-“Grand marshal luxury villas” хотхоноос хаус хэрхэн захиалах вэ?

-Захиалгыг “Тэнгис” кино театрын хойно байрлах “Оранж плаза”-ын 701 тоотод өгч болно.

Манай төслийг сонирхож байгаа хүмүүс фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 88579080, 90889999, 96999888, 91912439, 98109080, 9005080, 80849080, 99199080, 80709080 утсаар мэдээллийн ажилтантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top