Монгол Улсын гавьяат жүжигчин М.Баярмагнай “Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхоны барилгын талбайд ирж, бүтээн байгуулалттай танилцлаа.
Тэрбээр “Өнөөдөр “Grand Marshal Luxury Villas” хотхонтой танилцлаа. Манай гэр энэ хажууд л даа. 300 метрийн цаана байгаа. Өдөрлөг болохоор нь өнөөдөр хүүхэдтэйгээ ирээд сонирхоод явж байна. Энэ бол хүүхдэд ээлтэй газар учраас манайх Сэлбийн амыг сонгож байшин барьсан. Хүн үр хүүхдийнхээ төлөө л ажиллаж, амьдардаг болдог юм байна.
“Grand Marshal Luxury Villas”-ын хамгийн гоё зүйл нь төвийн шугамтай холбогдож байгаа юм байна. Үйлчилгээний төвүүд цогцоороо баригдана. Фитнессд явна гэж бараг 20 жил ярилаа. Одоо биеллээ олж байх шиг байна. Гэрээсээ гүйж ирээд “Grand Marshal Luxury Villas” хотхоны фитнессд явчихна /хөгжилтэй инээв/. Эдний фитнессд гуйгаад явахыг бодно доо.
Бас энд супермаркет зэрэг бүх юм байна. Манай энэ хавьд дэлгүүр жаахан хомс. Спорт заал, бассейн гээд бүх юмыг цогц шийдчихсэн ийм хотхон хажууд сүндэрлэж байгаад баяртай байна. Хүүхэд байхад хөршийн харилцаа гэдэг зүйл их гоё байсан. Нэг айл нь хонь гаргахад нөгөөдөө хишиг тараагаад л, тавганд нь чихэр ирээд л. Хөрш гэдэг чинь ийм л байх ёстой байхгүй юу. Сүүлийн үед хөрш гэдэг холбоо байхгүй болчихсон. Ковид дуусаад хөршийн холбоог эргэж сэргээсэн ийм л хотхон хэрэгтэй байна. Барилгын материал 50 хувь өсчихсөн, энэ хүнд хэцүү цагт монголчууддаа гэгээн сайхан зүйлийг хийж байгаа юм байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 5 )
хүүхдийн зусланг хувьчилж авчаад ингээд зарчих гэж. \nАнхны хүүхдийн зуслан Сэлбэ ингээд байхгүй боллоодоо. Сэлбэ сэргэж байгаа гэж ингэж сэргэхгүй ээ, хаус дунд хүүхдээ амраах хүн байхуу хахах
Batdavaa uuchlaarai genee
Та нар хүүхдийн зусланг луйвардаж аваад үнэтэй байшин барьж баяжиж байж хүүхдийн төлөө гэж яаж ярьж байнаа хошин урлагынхан.Хүүхдийн зусланг яаж тохижуулж байгаагаа харуулаач.Хэдэн ухсан нүх л харагдаж байна.
Хүүхдийн зуслангийн онцгой бүсэд хаус хотхон барьчихаад сайн үйлс бүтээсэн аятай гайхуулцгаах юм . Хулгай, луйвар, зусар зулгуйгаар баяжсан хулгайч нарын зуслангийн байшингийн хашаанд хүүхдээ амраахаар явуулахаар болж байнаа гэсэн үг үү? Өөрсдийн сайн сайхны төлөө үр хүүхдээ худалдахаас буцахгүй хулгайч олигархууд Хүүхдийн зуслангийн газрыг амины орон сууцныхаа цэцэрлэгт хүрээлэн болгочихсон байхад хүүхдээ яаж тайван амраах вэ?
Баярмагнай чи зөвшөөрлөө яаж авч байсан бэ Grand Marshal шиг хахуульдсан уу? Авилгадсан уу? Эсвэл иргэн зүгээр хүсэлт гаргаад эрх мэдэлтнүүд элдэв асуудалгүй цохож өгөөд л болчихсон уу? Удахгүй Улаанбаатарт сүндэрлэсэн бүх барилгуудын газар олголт, хөрөнгө оруулалтын түүхийг нарийн судлах ажил хийх юм гэсэн шүү хө чамд л гэж хэлэхэд...