Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын нэгэн тод өнгө төрх болсон “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхоны талаар уншигч та хэдийнэ сонсож, мэдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Ая тух гэдэг бол хүний амьдралын нэн чухал зүйл билээ.
Тэгвэл дээд зэрэглэлийн ая тухыг, тун боломжийн нөхцөлтэйгөөр санал болгодог “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолборын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
Үзэсгэлэнт Сэлбийн аманд их бүтээн байгуулалт нь өдрөөс өдөрт урагшилж буй “Grand Marshal Luxury villas"-ын талаарх шинэ мэдээлэл, шинэ сюрпризыг дуулгахаасаа өмнө Сэлбэ цогцолборын үүх түүхээс дурдах нь зөв болов уу.
Сэлбэ ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй хэмээх үг байдаг билээ. Тэгвэл 1942 онд маршал Хорлоогийн Чойбалсангийн санаачилгаар Монголын анхны хүүхдийн зуслан СЭЛБЭ байгуулагдсан түүхтэй. Сэлбэ зуслан нь хотын төвөөс 19 км зайд, Бэлхийн амны эхэнд далайн түвшнээс дээш 1800 м орчим өндөрт гурван талаараа уулсаар хүрээлэгдсэн өтгөн шигүү ой мод, ус ургамал тэгширсэн үзэсгэлэнт байгалийн дунд оршдог. Байгуулагдсан цагаасаа Монголын хүүхэд багачуудыг зуны дэлгэр цагт амраан, тэдний алжаал ядаргааг тайлан, боловсрол хүмүүжилд нь үнэтэй хувь нэмэр оруулсан “Сэлбэ” зуслангийн барилгууд өнгөрсөн 80 жилийн хугацаанд элэгдэлд орж, цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гарган, акт тогтоогоод байсан юм.
Тэгвэл “Эрхэт Монгол” групп тус зусланд 35 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дөрвөн улирлын үйл ажиллагаатай Олон улсын хүүхдийн зуслан, Боловсролын кампус болгон бүрэн шинэчлэх бүтээн байгуулалтаа эхлүүлээд байна. Үүнээс 5 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг “Эрхэт Монгол“ группээс, 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Grand Marshal luxury villas” дөрвөн улирлын хотхоны бүтээн байгуулалтаас санхүүжүүлж байна.
Зуслан нийт 13.2 га газартай бөгөөд үүнээс 1942 оноос эхлэн барилгажсан 6,1 га талбайг байгалийн унаган төрхийг нь хадгалан “Сэлбэ” цогцолбор буюу “Сэлбэ” олон улсын хүүхдийн зуслан болгон дараах бүтээн байгуулалтуудыг 2021-2023 онуудад ээлж дараалан хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Үүнд нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Олон улсын хүүхдийн зуслан, 350 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, Эх нялхсын сувилал, орчин үеийн Спорт комплекс зэрэг бүтээн байгуулалтууд багтаж байна. Энэ онд эхний ээлжийн хүүхдийн амралтын байр, цэцэрлэг, эх нялхсын сувилал ашиглалтад орно.
“Сэлбэ” хүүхдийн зуслантай зэрэгцэн орших “Grand Marshal Luxury Villas” хотхон нь орчин үеийн интерьер, экстерьер шийдлийг Монгол ахуй, хэв маягтай хослуулсан шинэлэг шийдэлтэй, амьдралын бүхий л хэрэгцээг хангасан цогц төлөвлөлттэй төдийгүй хамгийн их хөрөнгө зарцуулсан ногоон байгууламжтай гэдгээрээ ижил төстэй бусад төслүүдээс давуу талтай юм. Тус хотхон нь мульти хаус, пент хаус, таун хаус, твин хаус, сингл хаус бүхий 500 айлын тансаг зэрэглэлийн орон сууцнуудаас бүрдэж буй. Цогц төлөвлөлтийн хүрээнд дээр дурдсан Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн хүүхдийн зуслан, европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейнаас бүрдэх иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, саун, ресторан, паб, лаунж, караоке, үйлчилгээний төв зэрэг орчин цагийн оршин суугчдын хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангах цогц орчинг бүрдүүлж байна.
Мөн 13.2 га газрыг хамрах тус хотхоны бусдаас ялгарах бас нэгэн давуу тал бол 70 хувь нь ногоон байгууламжтай цогц бүтээн байгуулалт юм. Өндөр өртөг шингэсэн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад ландшафтын шилдэг байгууллагууд гар, сэтгэл нийлэн ажиллаж байна.
Түүнчлэн төслийн оролцогч бүр "Эзний сэтгэлээр бүтээнэ" гэсэн уриан дор нэгдэн, 200 жилийн эдэлгээтэй, тансаг зэрэглэлийн хауснуудыг Монголдоо бүтээн байгуулж буй нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр гэдгийг тодотгоё.
Монголын барилгын салбарт чанар, стандарт, хийцийн шат ахьсан хөгжлийг дагуулах эрмэлзлэлээр дүүрэн “Grand Marshal Luxury Villas” төслийн баг Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан ТАУН ХАУС, МУЛЬТИ ХАУСАНДАА ОНЦГОЙ ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛ зарлаад байна.
ТАУН ХАУС БҮРД ЛАНД 300 АВТОМАШИН БЭЛЭГЛЭНЭ
ТАУН ХАУС бүрт "ЛАНД-300" автомашин бэлэглэнэ гэхээр яах аргагүй томоос том урамшуулал гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Тэгвэл төслийн багийн зүгээс ТАУН ХАУС бүрт ЛАНД-300 автомашин бэлэглэхээ албан ёсоор мэдэгдээд байна. Эрхэм худалдан авагч та “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхоны гурван давхар ТАУН ХАУС-ыг метр квадратын үндсэн үнэ болох 5.950.000 төгрөгөөр, нийт үнийн дүнгийн 100 хувийн төлөлтөөр худалдан авснаар энэхүү урамшууллын эзэн болох юм.
Бүр тодруулбал:
• ЛАНД КРУЙЗЕР 300 /AX Leather/ маркийн автомашин
• “Китчен алл” брэндийн 20,000,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга
• 35,000,000 төгрөгийн үнэтэй ДУЛААН ГАРАЖ бэлэглэнэ.
Мөн та ЛАНД-300 автомашин авахгүй ч байж болох бөгөөд үнийн дүнгээс 253 сая төгрөг хасч, таны худалдан авалтыг урамшуулах юм. ТАУН ХАУС-ын бас нэгэн урамшуулал бол 30-50 хувийн төлөлтөд компанийн 2-3 жилийн хугацаатай, хүүгүй лизингэд хамрагдах боломж олгож байгааг дуулгахад таатай байна.
198.42, 206.7 метр квадрат, зургаан өрөө ТАУН ХАУСНЫ үндсэн үнэ 1 метр квадрат нь 5,950,000 төгрөгөөс 3,670,000 төгрөг хүртэл хямдарсныг тодотгоё. Үл хөдлөх хөрөнгө, тэрдундаа ая тухыг бодитоор мэдрүүлэх ТАУН ХАУС-ыг ийм хямдралтай үнээр худалдан авна гэдэг бол тэр бүр олдоод байхгүй боломж гэдгийг онцлох нь илүүц байх л даа. Гэсэн ч онцлоод хэлчихье. Та өөрийн хүсэл сонирхолд бүрэн нийцсэн интерьер засал хийлгэхээр цагаан засалтай захиалбал 1 метр квадратын үнээс нэмж 1,000,000 төгрөг хямдруулна гэдгийг мөн дуулгая. Энд дурдсан бүх урамшууллыг танд олгосноор ТАУН ХАУСНЫ 1 метр квадратын үнэ 3,670,000 төгрөг хүртэл хямдарч байгаа юм.
ТАУН ХАУСНЫ төлбөрийн нөхцөлийн тухайд, Урьдчилгаа 30-50%, Төлбөртөө автомашин, орон сууц оролцуулах боломжтой, Компанийн 2-3 жилийн хүүгүй лизингээр авах боломжтой, Ашиглалтад орох хугацаа 2021 оны дөрөвдүгээр улирал байх юм.
“МУЛЬТИ ХАУС”-ТАА ОНЫ СҮҮЛИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Grand Marshal Luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхоноос 2-3 өрөө МУЛЬТИ ХАУС-таа мөн хямдрал зарлаж, метр квадратын үнийг 3,950,000 төгрөгөөс 2,750,000 төгрөг хүртэл хямдруулсныг дуулгая. Эрхэм худалдан авагч та 100 хувь төлөлтөө хийн худалдан авбал метр квадрат нь 2,750,000-2,950,000 төгрөг, 50 хувийн төлөлт хийвэл 3,350,000-3,550,000 төгрөг, 30 хувийн төлөлт хийвэл метр квадрат нь 3,550,000-3,750,000 төгрөгөөр тооцогдох юм байна. Өрөөний сонголтын тухайд, хоёр өрөө нь 47.66 метр квадрат, 54.18 метр квадрат бол гурван өрөө нь 75.35 метр квадрат, 77.85 метр квадрат гэсэн сонголттой.
Төгсгөлд нь, үзэсгэлэнт Сэлбэд удахгүй товхинох азтай иргэдийн нэг Х.Батбаярын сэтгэгдлийг тодотгон хүргэе. 106.65 квадрат метр Пент хаусаа сонгож захиалсан тэрбээр захиалга хийснээсээ хойш нөхөр, хүүхэд, ач зээтэйгээ төслийн талбай дээрээ гурав дахь удаагаа ирж бүтээн байгуулалттай нүдээрээ танилцаж байгаагаа бидэнд хуучилж байсан. “Grand Marshal Luxury villas” хотхоны давуу тал болон яагаад энэ хотхоныг сонгосон талаар асуухад Х.Батбаяр “Манайх зуслангийн газар сонирхож байгаад “Гранд Маршал” хотхоны талаар зар олж уншаад, танилцах өдөрлөг зохион байгуулж байна гэхээр нь хүүхдүүдээ дагуулаад зочилж ирсэн. Бүх талаараа маш их таалагдаад анхны захиалагч нь болсон. Сэлбэ зуслан олон жил болж байгаа, хүүхдүүдийн сайхан энерги шингэсэн газар. Байгалийн хувьд үнэхээр үзэсгэлэнтэй. Нөхөр, бид хоёрын бага насны дурсамж шингэсэн газар. Нүхт, Богд уул хавьд зуслан сонирхоход сүүдэр газарт байрлал нь таалагдаагүй. “Гранд Маршал”-ын хувьд хоймор зүгтээ, өвөл, зунгүй амьдрах боломжтой, сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, спорт цогцолбор, үйлчилгээний төв гээд бүх зүйл нь хажуудаа. Унаагүй үед хот руу ороход ч амар, төв замтайгаа холбогдсон. Өөрийн гэсэн граштай, хүмүүс ирэхэд гаднаа зочдын автомашины зогсоолтой. Бүх нөхцөл нь надад болон манай гэр бүл, хүүхдүүдэд таалагдсан. Алсдаа хүүхдүүдэд маань үлдэнэ шүү дээ. Олон жилийн насжилттай гэсэн баталгааг бидэнд өгсөн. Захиалсан хаусынхаа барилгын ажлын явцтай ирж танилцаж, хяналт тавих боломж байна. Манай гэр бүл хаусаа захиалснаас хойш гурав дахь удаагаа ирж байна. Үнэхээр сэтгэлд нийцсэн учраас хамаатнууд, дүү нар ч сонирхож, очиж үзье гээд байгаа” гэж хариулсан юм.
УТАС: 9810-9080, 9311-9080, 9919-9080, 9667-9080, 9005-9080, 8084-9080, 8070-9080, 8857-9080
БАЙРШИЛ: Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд.
ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кинотеатрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт
ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ
Сэтгэгдэл ( 2 )