Хүүхэд насны тань дурсамжаар хөтлөх ШИНЭ ЦОГЦОЛБОР

2021 оны 05 сарын 31

Сүхбаатарын талбайгаас 19 км-ийн зайд, цэнгэг агаар, ой модон дунд нэгэн нүсэр бүтээн байгуулалт өрнөж байна. Энд гинжит экскаватор овоолсон хайрга, дайргыг шанагаараа тараан засаж, тэнд зуурмагийн машин цемент зөөж, нөгөө хэсэгт каск малгай өмсөж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан ажилчид арматур төмрийг хэмжих, цемент зуурмагийн чанар шалгах зэргээр дор бүрнээ хариуцсан ажлаа хийнэ. Энэ бол “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхон.

Тус хотхон 13.2 га талбайг хамарч буй бөгөөд ногоон байгууламж бүхий орчин үеийн, классик интерьер, экстерьерийн шийдэлтэй мульти хаус, пент хаус, таун хаус, твин хаус, сингл хаусны 500 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор юм.

Энэхүү бүтээн байгуулалттай зэрэгцэн бидний сайн мэдэх Монголын анхны хүүхдэд зориулсан зуслан болох “Сэлбэ” бүрэн шинэчлэгдэж, олон улсын жишигт хүрэх аж.

Тэртээ 1942 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулагдаж байсан “Сэлбэ” зуслангийн модон барилгууд цагийн аясаар элэгдэн, өдгөө ашиглах боломжгүй болж, актлагджээ. Харин “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхоны төсөлтэй зэрэгцэн "Эрхэт Монгол" группээс "Selbe Complex" төслийг хэрэгжүүлж байна. Ингэснээр бидний аав, ээж, эмээ, өвөөгийн хүүхэд насны гэгээн дурсамжийг хадгалсан тэр л зусланг устаж үгүй болохоос аварч, олон улсын жишигт хүргэн шинэчилэх юм. Харин одоо тэд маань бага залуу насаараа аялж, хайртай гэр бүлтэйгээ баяр хөөртэй өдрүүдээ өнгөтөөр зурсаар байх нь.

“Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхон, "Selbe Complex" нь кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн хүүхдийн зуслан, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт комплекс, мини кино театр, саун, ресторан, паб, лаунж, караоке, үйлчилгээний төв зэрэг оршин суугчдын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан цогц орчныг бүрдүүлэхээр төлөвлөгдөн, зураг төслийн дагуу барилгын ажил явагдаж байна.

Д.ДУЛМАА: ЗУСЛАНД ӨГСӨН ЧИХРЭЭ ЦУГЛУУЛААД ДҮҮ НАРТАА АВААЧИЖ ӨГЧ БАЙЛАА

-Байгалийн сайханд барьж байгаа байранд захиалга өгсөндөө баяртай байна. Энэ ажлыг хийж байгаа хамт олонд мөн баяр хүргэе.

Би анх дөрөвдүгээр ангид байхдаа энэ зусланд хөдөө, Дорноговь аймгаас ирж байсан. Тэр үед бидний хоолонд ордог газар одоо ингээд байж байгааг хараад маш их баярлаж, сэтгэл хөдөллөө. Байгалдаа ойр, хуучны пионерын зуслан гэдэг утгаараа сэтгэлд ойрхон маш сайхан санагдсан. Ирээд л шууд захиалгаа өглөө. Төлбөрөө бартер, хувь лизинг зэрэг олон янзын хувилбараар хийж болно гэнэ. Энэ баригдаж байгаа байр амархан борлогдчихдог юм байна. Олдохооргүй байна шүү. Амжиж ирж захиалсандаа баяртай байна.

Би сурлагадаа сайн гээд сонголтоор энэ зусланд явахаар болсон. Гэрээсээ хол явж үзээгүй, Москва явах шиг л юм болж байлаа. Тэр үеийн дөрөвдүгээр ангийн хүүхдийн сэтгэл санаа нь одооны хүүхэдтэй адилгүй, цэцэрлэгийн хүүхэд шиг л байж. Вагонаар Хонхор өртөө өнгөрөөд уулын хажуугаар явахдаа мод харчихаад ийм олон хүн уулан дээр байдаг юм байх даа, гэж бодож байсан. Говийн хүүхэд болохоор хангай газрыг мэдэхгүй.

Ингээд Улаанбаатарт вокзал дээр буулгаад, зуслангийн хүүхдүүдийг 7-р гуанзанд хоол идүүлсэн. Тэр үед би анх удаа “Тэргүүн” идэж үзээд, үнэхээр сайхан амттай, маш гоё санагдаж байсан. Тэр бүхэн сэтгэлээс ер гардаггүй. Ингээд зусландаа ирж байлаа. Энэ зуслан чинь дэгтэй журамтай, ямар гоё байсан гэж санана. Ёстой зүйрлэх аргагүй. Цайны цагаар печень, “24-ийн чихэр” өгнө. Тэр үед чихэр,жимс ховор. Ямартай ч чихрээ цуглуулаад дүү нартаа аваачиж өгч байсан. Гэх мэтчилэн олон сайхан дурсамж бодогдлоо.


З.УУГАНБАЯР: БИД СОНГОЛТ ХИЙХДЭЭ ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭГ ЦОГЦООР НЬ ШИЙДСЭН БАЙГААГ НЬ ИЛҮҮ ХАРЛАА

-“Grand Marshal Luxury Villas” төслийн хамт олон баярлалаа. Хур бороотой энэ сайхан өдөр өөрийн сонирхсон байраа захиалж чадлаа. Байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газар, энэ ажлыг хийж байгаа хамт олны тусламжтайгаар сонголт хийн, үл хөдлөх хөрөнгөтэй болж, гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийсэндээ баяртай байна.

“Сэлбэ” зусланг ерөнхийдөө мэднэ. Миний нагац талын хүн 70, 80-аад оны үед энэ зуслангийн дарга нь байлаа. Мөн 20-оод жилийн өмнө эхнэртэйгээ үүгээр зугаалж, амарч явлаа. Тэр үед олон айл байгаагүй. Одоо бол суурьшлын бүс болчихсон байна. “Grand Marshal” төсөл хэрэгжсэнээр байгалтайгаа ойр, сайхан цогцолбор болох юм байна. Дээрээс нь хүүхдийн зуслангаа хадгалж үлдэнэ гэж байгаа нь зөв. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв гээд хүний хэрэгцээний бүх зүйл цогцоороо шийдэгдэж байна. Зун, өвөл гэхгүй, дөрвөн улиралдаа эндээ амьдрах бололцоотой байгаа нь давуу тал боллоо. Бид сонголт хийхдээ үүнийг нь илүү харлаа.

Энэ төслийн хамт олонд маш их баярлалаа. Улам их амжилт гаргаарай. Илүү олон бүтээн байгуулалт хийж, улс орныхоо хөгжилд нэмэр тус болоорой гэж хүсье.


Энэхүү хэрэглэчдийн хэрэгцээ, шаардлага, сэтгэлд нийцсэн “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхоны төслийг “Эрхэт Монгол” групп санаачлан хэрэгжүүлж байгааг дахин сануулъя. Барилгын бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, өдгөө газар дээрээ ажил эд өрнөж, урамтай сайхан явагдаж байна.

Өдгөө тус хотхоны мульти хаусны эхний блокуудын гаражийн цутгалтыг гүйцээн, нэгдүгээр давхрын цутгалтын ажил руу аль хэдийнэ оржээ. Харин бусад барилгуудын суурийг ухаж, суурийн цутгалт, арматур зангидах ажлыг хийхэд бэлэн болсон байна. Барилгын ажил богино хугацаанд, гүйцэтгэл сайтай үргэлжилж байгаа нь яах аргагүй төсөл хэрэгжүүлэгч компанийн менежмент, гүйцэтгэгч копаниудын чадвараас шалтгаалдаг гэдгийг ажлын талбар дээр очиход харагдаж байсан юм.

 

ТӨСЛИЙН РЕАЛТОР М.ХАНГАЛ: ЗУСЛАНГИЙН БҮСЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ БҮХ ТАВ ТУХЫГ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ

-Та "Grand Marshal Luxury Villas" хотхоны талаар товч мэдээлэл өгөөч?

-“Grand Marshal Luxury Villas” хотхон нь зуслангийн бүсэд, тав тухтай амьдрах боломжийг олгох зорилготой, 500 айлын хотхон. Захилагчийн хэрэгцээнд нийцүүлсэн сингл хаус, твин хаус, таун хаус, мульти хаус, пент хаус гэсэн  олон сонголттой. Ийм олон төрлийн хаус байдгийн шалтгаан нь "Тухайн хүн хэдэн метр квадратад, хэдэн давхарт амьдармаар байгаа вэ" гэсэн хэрэгцээнд нь таарсан сонголтыг олгож байгаа юм. Хоёр өрөө орон сууцнаас эхлээд дөрвөн өрөө, 380 м.кв хүртэл гурван давхар хауснууд байгаа.

-Бусад хотхоноос ялгарах давуу тал юу вэ?

-Манай хаус хотхоны бусдаас ялгарах том давуу тал нь цогц төлөвлөлт. Иргэдийн бүх хэрэгцээг нэг доор шийдэж чадсан. Манайх шиг том хотхон одоогоор байхгүй. Ихэнх хаус хотхон 40 орчим хаустай, дээд тал нь 150 орчим айлтай байдаг. Манай хотхон 500 айлтай, дотроо сургууль, цэцэрлэгтэй, хотхоны 70 хувь нь ногоон байгууламж, байгалтайгаа маш ойр. Хүмүүс зуслангийн бүсдээ ихэнхдээ зун л ирдэг бол та эндээ жилийн дөрвөн улиралдаа амьдрах боломжтой.

Манай хауснуудын бүх айлыг шалнаасаа тааз хүрсэн цонхтойгоор шийдсэн. Том цонхтой учраас өвөл хүйтэн байх вий гэж санаа зовох асуудалгүй. Дулааны боловсруулалттай, гурван давхар шилтэй, европ стандартын цонх суулгах юм. Архитекторын шийдэл нь монгол хүний онцлогт зориулж, цагаан сар, баяраар олон зочин хүлээн авахад тохиромжтой байдлаар зочны өрөөнд аль болох их талбайг гаргаснаар онцлог. Металл, чулуун пасадтай, гал дэмжихгүй чулуун хөвөн дулаалгатай гээд олон давуу талыг нэрлэж болох байна. Тансаг зэрэглэлийн хотхон гэдэг ангилалаараа бүх материал дээд зэрэглэлийн, сайн чанартайг сонгож байна. Түүнийгээ үйлчлүүлэгчдийнхээ нүдний өмнө харуулаад барьж байгаа нь маш чухал.

Манай барилгын хийцлэл нь 200 жил наслах боломжтой технологи. Бид яагаад хариуцлагатай ажиллах ёстой вэ гэхээр захиалагчид маань гурван үеэрээ амьдрах байраа худалдаж авч байна. Тийм болохоор бид "Эзний сэтгэлээр бүтээнэ" гэсэн уриатайгаар хичээж ажиллаж байгаа. Энэ хотхон боссоноороо барилгын үйлдвэрлэлд жишиг бүтээн байгуулалт болж, хэрэглэгч өөрөө барилгын явцад хяналт тавьж, бусад хотхонуудад шаардлага тавих боломжтой болно гэж үзэж байна.

-Харин хотхоны дэд бүтцийн хувьд...

-Дэд бүтцийн хувьд төвийн болон төвлөрсөн байдлаар шийдсэн. Та зуслангийн бүсэд төвийн орон сууцны бүх тав тухыг эдэлнэ гэсэн үг. Мөн хотын төвтэй засмал замтайгаа шууд холбогдсон, нийтийн тээвэр явдаг нь маш чухал. Машин барьж чаддаггүй хүн бий шүү дээ.

-Ажил маш хурдацтай явж байна. Эхний ээлжийн барилгууд хэзээ ашиглалтад орох вэ?

-Хотхоны эхний ээлжийн байрнууд ердөө хэдхэн сарын дараа, энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авна.

Яаж амжих вэ гэж бодож болох юм. Манай төсөлд туршлагатай олон компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Материалгүй болоод ажил зогсоно гэсэн ойлголтгүй. Манай ханган нийлүүлэгч компаниуд зэрэг ажиллаж байгаа. Энд барилгын ажил явагдаж байхад тэнд хаалганы үйлдвэрлэл, цонхны үйлдвэрлэл яг өгсөн хэмжээ, чанар стандартын дагуу явж байх жишээтэй.

Манай байрнууд борлуулалт өндөртэй байгаа. Долоо хоног бүрийн амралтын өдрөөр үйлчлүүлэгчдэдээ зориулж мэдээлэл өгөх, ажлын явцтай танилцах өдөрлөг зохиож байна. Захиалагчид маань амралтын өдрөөрөө агаарт гарангаа өөрийнхөө байрны ажлыг явцыг “шалгадаг”. Тийм болохоор бас нэгэн давуу тал нь нууж хаах зүйлгүй, барилгын ажил нь “шилэн” байдлаар, захиалагчийн нүдний өмнө явагддаг.

-Үнийн урамшууллын талаар товч мэдээлэл хүргээч?

-Үнийн мэдээлэл, хямдрал, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Grand Marshal Luxury Villas” хотхоны пэйж хуудаснаас авах боломжтой. Тухайлбал хүүхдийн баярыг тохиолдуулан зарласан урамшууллаар метр квадрат тутамд нэг сая гаруй төгрөг хэмнэх, урьдчилгаа төлөөд гурван жилийн хүүгүй лизингд хамрагдах, бартер оролцуулах зэрэг боломжууд байгаа. Хүнд ямар боломж байна түүнд нь тааруулсан уян хатан нөхцөлтэй.


“Grand marshal luxury villas” хотхоны II ээлжийн ЗАХИАЛГА, УРАМШУУЛЛЫН талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Хэрэв уншигчид “Grand Marshal Luxury Villas” төслөөс захиалахыг хүсвэл “Тэнгис” кино театрын хойно байрлах “Оранж плаза”-ын 401 тоотод захиалгаа өгч болно. Мөн фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 8857-9080, 9810-9080, 9005-9080, 9919-9080, 9311-9080, 9667-9080 утсаар мэдээллийн ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Бид танд олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, бартерын уян хатан нөхцөл, компанийн хүүгүй лизингийн үйлчилгээг санал болгож байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top