“Гранд маршал” дөрвөн улиралын цогцолбор хотхоны нээлттэй өдөрлөг долдугаар сарын 9, 10, 11-нд Сэлбийн аманд болно.
Бүтээн байгуулалтын явцыг захиалагчдад нээлттэй үзүүлж, төслийг газар дээр нь танилцуулдаг энэхүү өдөрлөг барилгын салбартаа сайн жишиг тогтоож байна.
Үзэсгэлэнт Сэлбийн аманд бүтээн босгож буй “Гранд Маршал” дөрвөн улирлын цогцолбор хотхон нээлттэй өдөрлөгийг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулдгийг иргэд андахгүй болсон. Бүтээн байгуулалтын үйл явцыг захиалагчдад нээлттэй үзүүлж, шинээр захиалга өгөх хүмүүст төслийг газар дээр нь танилцуулдаг энэхүү өдөрлөг барилгын салбартаа сайн жишиг тогтоож байгаа билээ. Хотхоны хамт олон нээлттэй өдөрлөгт ирсэн хүн бүрийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж задгай талбайд хүлээн авдаг. Үүгээр зогсохгүй зочдын ая тухыг хангаж, наадмын хуушуур, Узбек плов, амтат шорлог, шинэхэн айраг, хүйтэн ундаа, халуун цай, кофегоор дайлдаг уламжлалтай.
Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойд зориулан “Гранд Маршал” хотхон захиалагчиддаа хаана ч байхгүй онцгой хямдрал, урамшууллыг зарлаад байгаа.
Гурван давхар ТАУН ХАУСЫГ үндсэн үнээр худалдан авсан хүн бүрт цоо шинэ LAND CRUISER-300 автомашин, Kitchen all брендийн гал тогоо, дулаан гараж бэлэглэх бол 2-3 өрөө Мульти хаусны I, II ээлжийн блоконд энэ оны сүүлчийн урамшуулал урамшуулал зарлаж, 1 м.кв-ын үнийг 3.950.000-аас 2.750.000 хүртэл хямдруулжээ.
Мөн 2-3 давхар тансаг зэрэглэлийн ТВИН ХАУСАА 300 сая төгрөгөөр онцгой хямдруулсан байна. Улаанбаатар хотоос 19 км-ийн зайд Сэлбийн аманд босч буй хотхоны ээлжит нээлттэй өдөрлөг долдугаар сарын 09, 10, 11-ний баасан, бямба, ням гарагт болохыг дахин сануулъя.
Сонирхсон хүн бүр хүрэлцэн ирж амтат хоол, шинэхэн айргаар дайлуулан, төслийн бүтээн байгуулалттай танилцах боломжтой.