“Гранд Маршал” хотхоны "Нээлттэй өдөрлөг"-өөс 25 захиалагч БАЙРАА СОНГОЛОО

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

“Гранд Маршал” хотхоны "Нээлттэй өдөрлөг"-өөс 25 захиалагч БАЙРАА СОНГОЛОО

Байгалийн үзэсгэлэнт Сэлбийн аман дахь “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын хотхоны бүтээн байгуулалт өрнөсөөр байна. 

"Эрхэт Монгол" группийн хэрэгжүүлж буй энэхүү шинэ төслийн барилга угсралтын ажлууд анхнаасаа захиалагч, үйлчлүүлэгч, сонирхсон хүн бүрт ил тод, нээлттэй үргэлжилж байгаа нь олны талархал, итгэлийг хүлээсээр байгаа билээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Grand Marshal Luxury Villas” хотхоны захиалагчдад зориулсан "Нээлттэй өдөрлөг" боллоо. 

“Grand Marshal Luxury Villas”-ын анхны захиалагчдын нэг жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар захиалагчдыг төлөөлж хотхоны барилгын гүйцэтгэлтэй долоо хоног бүр газар дээр нь очиж танилцан, хяналт тавьж байгааг та бүхэн анзаарсан байх. Энэ өдрийн өдөрлөгт ч мөн тэд оролцож, шинэ захиалагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч, байр сонгоход нь тусалцаа үзүүлж байлаа. 
 


Захиалагчдад бодит мэдээлэл өгч, тэдний удахгүй нүүж ирэх орчин, барилгын бүтээн байгуулалтын ажлыг газар дээрээс нь танилцуулж байгаа "Нээлттэй өдөрлөг"-ийг “Grand Marshal Luxury Villas” төслийнхөн халдвар, хамгааллыг дэглэм баримтлан гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ удаагийн өдөрлөгт барилгын төсөлтэй танилцахаар 200 гаруй хүн хүрэлцэн ирж, тэдний 25 нь шууд сонголтоо хийн, гэрээгээ үзэглэлээ. 

Жилийн дөрвөн улирлын турш цэвэр агаар, байгалийн сайханд тав тухтай амьдрах давтагдашгүй орчинд сүндэрлэх “Grand Marshal Luxury Villas” хотхоны Сингл хаусыг 2, Твин хаусыг 3, Таун хаусыг 1, Пент хаусыг 4 захиалагч сонгон, энэ өдөр онцгойлон урамшуулалд хамруулсан Мульти хаусыг 15 захиалагч өөрийн болгож, онцгой үнээр шинэ байртай болох давуу эрхийг эдэллээ. Гэрээ байгуулж, хаус захиалсан 25 захиалагчдаа баяр хүргэе. 

“Grand Marshal Luxury Villas” төслийн хүрээнд анх удаа 13.2 га талбайд төвийн болон төвлөрсөн системд холбогдсон хотхон бүтээн байгуулж байгааг онцлох нь зүйтэй.

Энд хэдхэн сарын дараа 400 гаруй өрх айл амьдарна. Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль байгуулна. Олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус нээгдэнэ. 150 ортой европ стандартын цэцэрлэгтэй болно. Эх, нялхсын 74 ортой  сувилал нээгдэнэ. Түүгээр зогсохгүй орчин үеийн стандартын заал, бассейн бүхий спортын иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, саун, ресторан, паб, лаунж, караоке, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай, мөсөн талбай гээд хотхоны оршин суугчдынхаа хэрэгцээг бүрэн хангах үйлчилгээний төв, амралтын хүрээлэнг цогцоор нь бүтээн байгуулна. 

“Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхоны газар шорооны ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа бол Мульти хаус ангиллын орон сууцны карказ угсралтын ажил 40, Твин хаус, Таун хаусын суурийн ажил 20 хувьд хүрчээ.

Зургаан метрийн өргөн зам, загварын байруудаа наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар төслийг санаачлагч “Эрхэт Монгол” групп өдөрлөгийн үеэр танилцуулсныг онцлоход таатай байна. 

Та яг одоо энэ мэдээллийг уншиж байгаа бол төслийн багийнхны зохион байгуулах дараагийн өдөрлөгт хүрэлцэн ирж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Төслийн менежерүүд болон захиалагчдын төлөөлөл жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар таныг сонголтоо хийхэд туслах болно. Халуун кофе, шинэхэн шорлог, амттанаар үйлчлүүлэнгээ Улаанбаатар хотын хамгийн онцгой бүтээн байгуулалтаар нэрлэгдэж байгаа "Сэлбэ" цогцолбор, “Grand Marshal Luxury Villas” хотхоны бүтээн байгуулалт, урамшуулалтай танилцахыг урьж байна. 

Борлуулалт нийт төслийн хэмжээнд 60 хувь давсан нь тул та аль болох эрт холбогдож, сонголтоо хийгээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Grand Marshal Luxury Villas” хотхоны Ерөнхий гүйцэтгэгч “Зиндаа констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Лувсаншаравын ЯРИЛЦЛАГААС хүлээн авна уу.
 



ТА СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ

"Grand Marshal Luxury Villas" хотхоноос сонгох боломжтой хаусуудыг танилцуулж байна
 

МУЛЬТИХАУС:

2 өрөө - 47.66 м.кв, 54.18 м.кв

3 өрөө - 75.35 м.кв, 77.85 м.кв

Үндсэн үнэ 1 м.кв = 3,550,000.0₮

* * *

ПЕНТХАУС:

4 өрөө - 97.34 м.кв

4 өрөө - 106.65 м.кв

Үнэ 1 м.кв = 3,950,000.0₮

* * *

ТАУНХАУС:

4 өрөө - 137.19, 141.22 м.кв

6 өрөө - 198.42, 206.7 м.кв

Үнэ 1 м.кв = 4,950,000.0₮

* * *

ТВИНХАУС:

4 өрөө - 160.32 м.кв

6 өрөө - 228.32 м.кв

Үнэ 1 м.кв = 5,950,000.0₮

* * *

СИНГЛХАУС:

7-8 өрөө - 280 м.кв

9-10 өрөө - 380 м.кв

Үнэ 1 м.кв = 6,950,000.0₮

* * *

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ:

Урьдчилгаа 30-50%

Төлбөртөө автомашин, орон сууц оролцуулах боломжтой

Компанийн 2-3 жилийн хүүгүй лизинг

* * *

Утас: 8857-9080, 9667-9080, 9810-9080, 9311-9080, 9919-9080, 9005-9080.

Top