-Үзэсгэлэнт Сэлбийн аманд сүндэрлэх “Grand Marshal Luxury villas” мөрөөдлийн хотхон Эх үрсийн баярт зориулсан УРАМШУУЛАЛ зарлалаа
Сэлбийн ам гэхээр ой модоор хүрээлэгдсэн, гол горхи хоржигносон, хүүхдийн дулаан гэгээн энерги цацарсан буйдхан төгөл санаанд бууна. Энэ л төгөлд 13.2 га талбайтай “Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхон сүндэрлэж байгаа бөгөөд ажил ч ид өрнөж, чадварлаг инженерүүдийн ур ухаанаар биелэлээ олж эхэлжээ.
Гүнжийн ам нь уулсаар нөмөрлөж, моддоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт бүрд юм. Тиймээс “Grand Marshal Luxury villas” төслийг хэрэгжүүлэгч “Эрхэт Монгол” групп зуслангийн хэлбэрийг хадгалан “Сэлбэ” цогцолбор буюу “Сэлбэ” олон улсын хүүхдийн зуслан болгон шинэчлэн бүтээн байгуулахаар зорьжээ. Дээрх бүтээн байгуулалтад нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2021-2023 онд ээлж дараалан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Сэлбийн аманд шинэ байртай болохыг хүсэж, сонирхож буй хүн бүхэнд зориулан дээд зэргийн чанар, эрүүл аюулгүй орчин, боловсрол болон соёлын цогц үйлчилгээ, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр их бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн “Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхоны талаар сурвалжлахаар амралтын өдөр зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг зорилоо.
Үнэ цэнэтэй худалдан авалт хийж буй үйлчлүүлэгчдэдээ зориулан “Grand Marshal Luxury Villas”-ынхан амралтын өдрүүдээр Сэлбийн цэнгэг агаарт өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.
ДӨРВӨН УЛИРЛЫН ТУРШ АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ЦОГЦ ХОТХОН
Хэнтийн нурууны салбар уулсаас эх аван амьдрал тээн урсах Сэлбэ голын урсац нь нийслэл Улаанбаатар хотын зуслан, гэр хороолол бүхий нутгаар дамжин өнгөрдөг. Хотын төвөөс 19 км зайтай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах мартагдаж орхигдсон буйдхан төгөлд хүүхдийн инээд хөөр бялхах цаг ойрхон байна. Голыг бохирдуулахгүй хамгаалах, эрэг орчмыг хогонд даруулахгүй цэвэрхэн байлгах, орчны тохижилтыг сайжруулах хиймэл цөөрөм, усан оргилуур бүхий шинэ өнгө төрхтэй “Сэлбэ" олон улсын хүүхдийн зуслан нь нэг ээлжиндээ 350-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх юм. Мөн 350 хүүхдийн сургууль, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал ч баригдана. Сургууль нь кембреджийн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн сургалтын чанар, орчин сайтай тул хүүхдийнхээ боловсролд анхаардаг хүмүүсийн анхаарлыг эрхгүй татна.
Зуслантайгаа зэрэгцэн цогцлох “Grand Marshal Luxury Villas” хотхоны 70 хувь нь ногоон байгууламж байх ба Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламжтай хотхон болох юм. Түүнчлэн спорт заал, бассейнаас бүрдэх орчин үеийн спорт комплекс, хөлбөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбай, мини театр, саун, ресторан, паб, лоунж, караоке, супермаркет, үйлчилгээний төв зэрэг оршин суугчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах цогц орчинг бүрдүүлж байгаагаараа давуу талтай.
Тус хотхон Өрнө, Дорнын хэв маягийг хослуулсан орчин үеийн классик модерн загварын интерьер, экстерьерийн шинэлэг цогц шийдэлтэй нь үйлчлүүлэгчдийн таалалд ихэд нийцэж буй.
Чанар, стандартын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонголтыг чухалчилж, сангийн болон цахилгаан холболтын материалыг евро стандартаар, дотор заслыг итали технологиор шийдэх аж. Хотхоныг хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан мульти хаус, пент хаус, таун хаус, твин хаус, сингл хаус гэсэн сонголттой байхаар төлөвлөжээ.
Хотхоны интернет холбооны асуудлыг “Юнивишн” ХХК бүрэн хариуцаж, хамгийн хурдтай гурвалсан үйлчилгээг үзүүлэх юм байна. Хотхоны хэмжээнд 400 машины ил зогсоол, 500 машины дулаан зогсоол төлөвлөсөн. Нийт 900 машины зогсоолтой хотхон Улаанбаатарт өөр байхгүй болов уу. Хүүхдийн тоглоомын талбай, автомашины гадна болон дулаан зогсоолыг бүрэн шийдсэн тус хотхон танд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар бүхий зуслангийн бүсэд тав тухтай, тансаг орчинд амьдрах боломж олгоно.
“Grand Marshal Luxury Villas” энэ удаа тавдугаар сарын 21-30-ны хооронд буюу Эх үрсийн баярыг угтан мульти хаус ангиллын орон сууцандаа онцгой урамшуулал зарлажээ.
Өнгөрөгч амралтын өдөр Сэлбийн аманд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр хаус сонирхсон иргэдийн цуваа “Grand Marshal Luxury villas” төслийн талбайд тасарсангүй. Хэдийгээр бага зэрэг сэрүүхэн байсан ч түүнийг үл ажран гэр бүлээрээ салхинд гарч, ирээдүйн амьдрах орчинтойгоо танилцах иргэдийн хөл ихтэй байв. Гадаа цас бударч, үлгэрийн юм шиг л үзэсгэлэнтэй орчинд төслийг хэрэгжүүлэгч “Эрхэт Монгол” группийн хамт олон зочдыг халуун кофе, амтат шорлогоор дайлан хотхоныхоо болон хауснуудынхаа зохион байгуулалт, чанар, стандартыг тайлбарлаж байлаа. Мод, бут, цэцэрлэгт хүрээлэн бүхий нийтийн эзэмшлийн талбайтай дөрвөн улирлын хаустаа хотын дуу чимээ, шороо тоосноос ангид гэр бүлээрээ амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ.
ХОТХОНЫ ДЭД БҮТЦИЙГ ТӨВИЙН БОЛОН ТӨВЛӨРСӨН СИСТЕМЭЭР ШИЙДЭЖ БАЙНА
Хүний амьдралын анхдагч хэрэгцээний нэг нь тав тухтай амьдрах орчин. Үүнийг найдвартай дэд бүтцээр шийдэх учиртай.
“Grand Marshal Luxury villas” төслийг хэрэгжүүлэгч “Зиндаа констракшн” ХХК-ийн ерөнхий инженер Н.Энхтайван хэлэхдээ “Манай хотхоны давуу тал нь байгалийн сайхан тогтоцтой газарт байрладагт оршдог. Барилга нь төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй тул дулаан алдахгүй, дуу чимээ нэвтрүүлэхгүй. Нэг ч чанар муу материал ашиглаагүй бөгөөд сантехник, хаалга нь ОХУ-аас, цонх нь гурван давхар шилтэй герман, европ стандартынх. Инженерийн шугам сүлжээг төвийн болон төвлөрсөн байдлаар шийдсэн. Цахилгааны эх үүсвэрийг Улиастайн эцсээс агаарын шугам татаж найдвартай эх үүсвэртэй холбох юм. Бохир усны шугам хоолойг Бэлхийн эцсээс төвийн бохир усны шугамтай холбож шийдэх бол дулаан хангамжийн эх үүсвэрээ төвлөрсөн уурын зуух барьж шийднэ. Уурын зуухыг сайжруулсан түлшээр халаах тул агаар бохирдоно гэсэн аюул байхгүй. Усны хангамжийг бие даасан таван гүний худаг гаргаж шийдэх бөгөөд усан хангамж нь нийслэлээс хараат бус байхаараа давуу талтай. Энэ нь ус тасрах гэсэн эрсдэл үүсгэхгүй. Усны чанар стандарт нь дээд зэргийн чанартай болохыг бид лабораториар баталгаажуулсан. Ер нь Сэлбэ зуслан ундны цэвэр усаараа алдартай болохыг энэ орчмын айлууд баталдаг. Зураг төсөл, угсралт, архетектур, бохирын шийдэл зэрэгт Монгол Улсын туршлагатай зөвлөх инженерүүд ажиллаж, манай бүтээн байгуулалтад оролцож байна. “Зиндаа констракшин” нь олон бүтээн байгуулалтад ажиллаж байсан туршлагатай. Цаашид биднийг олон хотхон барих төслүүд маань хүлээж байгаа” гэлээ.
“Grand marshal luxury villas” хотхон нь 24 цагийн харуул хамгаалалтын удирдлагын нэгдсэн системтэй тул оршин суугчдын аюулгүй байдалд санаа зоволтгүй тайван амгалан орчныг бүрдүүлж өгчээ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь аливаа эвдрэл гэмтлийн бүхий л асуудлыг шийдэх тул буух эзэн, буцах хаягтай гэдгээрээ иргэдийн таашаалд илүүтэй нийцэж байгаа юм.
Нийслэлчүүд зуны гурван сардаа зуслангийн байшиндаа хааяа нэг очдог шүү дээ, очихоор хүйтэн тав тухгүй, галлах, халаах, цэвэрлэх, ариун цэврийн өрөөний асуудал ч хүндээр тулгардаг. Тэгвэл зуслангийн хаустаа жилийн дөрвөн улиралдаа дээрх асуудал бэрхшээлийг мартан тав тухтай амарна гэдэг сайхан биш гэж үү. Хувийн хаустай айлын цахилгааны зардал халаалтаа цахилгаанаар шийддэг тул зардал өндөр гардаг. Тэгвэл “Grand marshal luxury villas” хотхоны цахилгаан, ус, халаалтын хэрэглээний зардал нь хотын төвийн орон сууцтай адилхан түвшинд гарна гэсэн тооцоо гарчээ.
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ УЧИР ЭНЭ ХОТХОНЫГ СОНГОСОН”
“Grand marshal luxury villas” хотхоны нүүр царай, хөтөч, захиалагч болох жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар энэхүү хотхоны барилга угсралтын үйл явцыг газар дээрээс нь сурвалжилж, худалдан авагчдад үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэж байгаа билээ. Т.Бархүү “Манай гэр бүл найман жилийн өмнө лагерийн газартаа хувийн байшин бариулсан л даа. Энэ хугацаанд бүтэн долоо хоног амьдарч үзээгүй. Яагаад гэвэл ажлын ачаалал ихтэй байдгаас гадна очихоор тухгүй байдагтай ч холбоотой байх. Хааяа нэг амрахаар очиход хүйтэн, халуун, хүйтэн усны асуудал байнга тулгардаг байв. Ядарч ирээд л өөрсдөө галлаж халаах, ус зөөх гээд ажил ундардаг байсан. Биднийг эзгүй хойгуур хулгай зэлгийгээс сэргийлэхийн тулд манаач байлгах шаардлага гарна. Итгэлтэй найдвартай хүн хайх, дохиоллын компанитай хамтрах болно. Энэ бүх асуудал нийлээд амьдрах зардал нэмэгдэж байгаа юм. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдсэн зуслангийн газар хайх хэрэгтэй болсон. Олон ч сонголттой нүүр тулсан. Үүн дундаас “Grand marshal luxury villas” цогцолбор хотхоныг сонгосон. Байгаль сайхантай, хүүхдийн энерги шингэсэн, хүүхдэд ээлтэй , бидний бага насны дурсамж шингэсэн сайхан газар учраас таалагдсан. Манай гэр бүл шинэ маркетинг, хурдтай баг хамт олон, чадварлаг инженерүүдэд сонголтоо даатгаснаар хамтарч ажиллаж эхэлсэн дээ. Барилгын шав тавихаас эхлээд түлхүүрээ гардаж авах хүртэл манай гэр бүл бүхий л үед хамт байж, хүмүүст мэдээлэл хүргэж, реалити шоу хийх юм. Хамгийн гол нь Сэлбэ зусланг хуучнаар нь хадгалж үлдэхийн сацуу стандартын дагуу шинэ тоног төхөөрөмжтэй цогцолбор болгож барьж байгуулж байгаа нь их таалагдсан. Хүүхдийн зусланд хөрөнгө оруулалт хийж байгаа тул хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт болж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн иргэдийн сэтгэлд нийцэж буй нэг зүйл нь эзний сэтгэлээр бүтээж буй уг хотхонд эзний хүсэлтээр өрөөний төлөвлөлтийг өөрчлөх боломжтой гэсэн сонголт юм. Нэг хэвд цутгасан хуучны хэв маягаас зайлсхийж айл бүхэн өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй дизайнтай байна. Твин болон сингл хаусын айлууд гадна талдаа хүсвэл бассейн ч хийлгэж болох аж. Монгол хүн монгол гэрт нэг дор бөөнөөрөө амьдарч ирсэн онцлогтой, халуун бүлээрээ нэг амьтай байх дуртай хүмүүс. Энэ онцлогийг тусгаж “Grand marshal luxury villas” хотхоны хаусууд цэлгэр уужим төлөвлөлттэй байхаар шийджээ. Жишээ нь, гал тогооны өрөөнөөсөө “back yard”-д тоглох хүүхдүүдээ харан аз жаргалыг мэдрэх боломж олгох цонхыг шийдэж өгсөн байв. Мөн хоёр давхрын унтлагын өрөөнөөсөө ч зочны өрөөгөө тольдож болох аж. Энэ нь зочны өрөөнд юу болж байгааг харах, үр хүүхдээ юу хийж байгааг хянах, хамгаалах гээд олон талын ач холбогдолтой. Айл гэрийн гишүүн бүхэн өрөө, өрөөндөө ороод алга болох биш амьд харилцаатай байх нь чухал шүү дээ. Хаусны давхар бүрт террас шийдэж өгсөн нь тун оновчтой шийдэл болжээ. Басхүү хувцасны өрөөг орон зай ихтэй төлөвлөсөн нь эмх цэгцтэй байдлыг бэлэглэх ажээ. Байгалийн сайхныг тольдох харууц сайтай байрлалтай хотхоны цонх нь шалнаасаа тааз хүртэл өндөртэй бөгөөд зун нар дээр хөөрөхөд нарыг тусгахгүй байх хөмсөгтэй бол өвөл нар доор буухад нарны гэрлийг шингээх тусгалтай. Кофе уунгаа алсыг ширтэн гэрээсээ байгалийн сайханд умбан суух үгээр хэлшгүй жаргалтай байдаг даа.
ТАНСАГ ХАУСЫГ ХҮҮГҮЙ ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ
Иргэдийн зүгээс “Барилгын ажил хугацаандаа дуусах уу, найдвартай юу, төлбөр мөнгө төлөх нөхцөл нь ямар вэ” гэдгийг ихэвчлэн асууж байв. Төлбөрийн нөхцөл нь иргэдэд хамгийн боломжийн дарамтгүй байх ёстой шүү дээ.
Худалдан авагч Д.Б “Би яагаад энэ хотхоныг сонгосон бэ гэвэл сантехникийн асуудал нь төвийн шугамдаа холбогдсон, яг л хотын төвийн байр шиг халаалттай, бохирын шугамтай, халуун хүйтэн устай гэдэг нь таалагдсан. Агаарын сайханд үр хүүхдүүдтэйгээ жилийн дөрвөн улиралд амьдарна гэж бодохоор сайхан санагдсан. Бид нас ахиад ирсэн болохоор ач, гуч нараа ч эрүүл агаарт байлгахыг илүүд үзэж байна. Хамгийн гол нь байгалийн сайханд наран ээвэр газарт өдөржин нарны тусгалтай, ээлтэй дулаахан байх нь таалагдсан. Мөн төлбөрийн нөхцөл нь уян хатан юм билээ. Үнийн хувьд хотын төвийн байруудтай адилхан үнэтэй. Би хаус сонирхоод явж байхад хотоос зайтай хотхонууд цочирдом, тэнгэрт хадсан үнэтэй байсан. Харин “Grand marshal luxury villas” хотхон нь үнийн хувьд амьдралтай ойрхон санагдсан” гэлээ.
Мөн тус хотхоныг сонирхон ирсэн зочдын нэг Б.Г нь “Миний хувьд таун хаусыг сонирхож байна. Үнийн хувьд ч боломжийн, өрөөний сонголт сайтай юм. Гурваас дөрвөн айл нэг дор байх тул гэр бүлийн найзуудаараа энэ хаусыг авбал маш зүгээр юм байна. Хөршийн холбоо гэдэг амьдралын нэг чухал хэсэг байдаг. Амьдралын найзуудаараа хөрш зэргэлдээ оршиж зовлон, жаргалаа хуваалцаж амьдарна гэдэг их түшигтэй санагддаг. Гарч орох болоход хүүхдүүдээ нэгнийдээ түр үлдээхэд хүртэл сэтгэл амар байдаг. Айл бүрийн террас нь хөршүүдтэйгээ харилцаж, амьд найрсаг харилцаа үүсгэж болохоор том цэлгэр уужим байгаа нь тун их таалагдаж байна” гэлээ.
Төлбөрийн хувьд худалдан авагч төлбөрөө 100 хувь төлвөл уламшуулал болгож үнийг нь хямдруулдаг. Олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, бартерын уян хатан нөхцөлтэй. Хэрэв урьдчилгаа болох 30-50 хувийн төлбөрийг төлсөн тохиолдолд үлдсэн төлбөрөө гурав хүртэл жилийн хугацаанд хүүгүй төлөх нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Мөн гэрээ байгуулсан захиалагч нартаа айл гэрийн гал голомт, халуун дулаан илч гэгээг бэлгэдсэн дотроо арц хүч уугиулах зориулалттай зуух яндан, аргалын сувинерийг бэлэглэж байгаа нь хүмүүст их таалагдаж байв.
Эх үрсийн баярыг тохиолдуулан хямдрал зарлаад буй мульти хаус болон пент хаус загварын орон сууцыг ирэх оны нэг, хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар зорьж байна.
Мульти хаус загварын орон сууцны үндсэн үнэ нь 3.550,000 төгрөгөөс урамшуулалт хугацаанд 2,450,000 төгрөг болж хямдарчээ.
Хямдрал зарлаад буй мульти хаус, пент хаус загварын орон сууц нь хоёр орцтой, нэг орцонд ердөө 11 айлтай. Хоёр өрөө нь 48-54 м.кв, гурван өрөө нь 75-77 м.кв, дөрвөн өрөө нь 97-106 м.кв талбайн сонголттой.
Харин таун хаус нь 3-4 айл хөршийн холбоо үүсгэн амьдрах боломжтой бол твин хаус нь хоёр айл “бөөр”-өөрөө нийлж амьдрах юм. Харин сингл хаус нь хоёр болон гурван давхар байх юм.
Нийгмийн стрессээс хол үзэсгэлэнт байгальд, тав тухтай орчинд амьдрах амьдралын хэмнэлийг “Grand marshal luxury villas” цогцолбор хотхон олгож байна. Тус хотхон гэр бүлийнхээ эрүүл мэнд, халуун дулаан уур амьсгал, тав тух, боловсрол, соёлд анхаардаг хэн бүхний мөрөөдлийн хотхон болоод байгаа билээ.
Эдэлгээ, чанар, үнэ цэнээ хэзээ ч алдахгүй тус хотхоны эд эсийг эзний сэтгэлээр хандан бүтээж буй “Зиндаа констракшин” барилгын салбарт шинэ зиндааг тогтоож байна.
“Grand marshal luxury villas” хотхоны II ээлжийн ЗАХИАЛГА, УРАМШУУЛЛЫН талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Хэрэв уншигчид “Grand Marshal Luxury Villas” төслөөс захиалахыг хүсвэл “Тэнгис” кино театрын хойно байрлах “Оранж плаза”-ын 701 тоотод захиалгаа өгч болно. Мөн фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 8857-9080, 9810-9080, 9005-9080, 9919-9080, 9311-9080, 9667-9080 утсаар мэдээллийн ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Бид танд олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, бартерын уян хатан нөхцөл, компанийн хүүгүй лизингийн үйлчилгээг санал болгож байна.
Сэтгэгдэл ( 5 )