Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Катар-2022 ДАШТ-ий урьдчилсан тоглолтын хүрээнд Японы шигшээ багтай энэ сарын 30-нд Чибад тоглоно. Японы шигшээ баг Ёкохама хотноо бэлтгэлдээ гараад байна.
Италийн Сампдори багийн хамгаалагч, шигшээ багийн ахлагч Ёшида Мая, Португалын Санта Клара багийн Морита зэрэг Европоос ирж амжаагүй байгаа тоглогчдоос бусад 20 хөлбөмбөгч бэлтгэл хийж байна. Тус улсын баг 1 жил 3 сарын дараа дотооддоо тоглолт хийх гэж байгаа тул энэ тоглолт спорт сонирхогчын сонирхлыг тун их татаж байгаа.
Осака Сересо багийн хагас хамгаалагч Сакамото лигийн тоглолтод гэмтсэн тул оронд нь Кавасаки багийн Ясүтог дуудсан байна.
Японы шигшээ баг
Хаалгач
Нишикава Шюсакү (Үрава)
Гонда Шюичи (Шимизү)
Маэкава Дайя(Кобэ)
Хамгаалагч
Ёшида Мая (Сампдори, Итали)
Сасаки Шёо(Хирошима)
Мацүбара Кэн(Ёкохама Маринос)
Яманэ Мики(Кавасаки)
Хатанака Шинносүкэ(Ёкохама Маринос)
Накатани Шинносүкэ(Нагоя)
Огава Рёоя(Токио FC)
Томиясү Такэхиро(Болонья, Итали)
Хагас хамгаалагч
Атарү Эсака(Рейсол)
Эндо Ватарү(Штутгарт, Герман)
Ито Жюня(Хенк, Бельги)
Харакава Рики(Осака Сересо)
Минамино Такүми(Саутгемптон, Англи)
Фүрүхаши Кёого(Кобэ)
Морита Хидэмаса(Санта-Клара, Португал)
Кавабэ Хаяо(Хирошима)
Камада Даичи(Айнтрахт, Герман)
Ясүто Вакизака (Кавасаки)
Довтлогч
Осако Юүя(Вердер, Герман)
Асано Такүма(Партизан, Серби)
Сэтгэгдэл ( 0 )