Катар 2022: Монголын шигшээ баг Тажикстанд очлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

“Катар - 2022” ДАШТ болон 2023 онд зохиогдох ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол улсын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг Тажикстан болон Японы шигшээ багтай тоглох хуваарьтай учир, богино хугацаанд, чанартай бэлтгэл хийхээр 2 сарын 28-нд Турк улсыг зорьсон. Манай шигшээ баг ийнхүү 3 долоо хоногийн турш Турк улсын Анталъя хотноо бэлтгэл хийлээ. Энэ хугацаанд шигшээ баг Украйн, Турк болон ОХУ-ын багуудтай нийт 5 удаагийн нөхөрсөг тоглолтод орсон. Энэ нь ч 2 жилийн турш ОУ-ын тоглолтод оролцоогүй, өнгөрсөн оны 10 сараас хойш албан ёсны тоглолт хийгээгүй манай багийн хувьд тун чухал байлаа. Манай шигшээ баг Турк дахь бэлтгэлээ дуусгаад Тажикстаны Душанбед очоод байна.

Манай баг  3 сарын 25-ны өдөр Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо Тажикстаны шигшээ багтай тоглох бол 3 сарын 30-ны өдөр Японы шигшээ багтай тоглолтоо хийж 4 сарын 1-нд эх нутагтаа газардана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top