Атланта Хоукс багтай хийсэн тоглолтод шагайндаа хүнд гэмтсэн Лос-Анжелес Лейкерс багийн од Леброн Жеймс 3-4 долоо хоног талбайд гарахгүй болжээ.
ESPN-ий Эдриан Войнаровски “Лебронгүй 3-4 долоо хоног тоглохоор Лейкерс бэлтгэж байна. Жеймс урьд өмнө маш хурдан эдгэрдэг байсан, гэмтэлтэй тоглодог байсан ч энэ удаад боломжгүй байх. Магадгүй нэг сарын дараа талбайд гарах байх” гэж бичжээ.
Лос-Анжелес баг одоо Өрнө бүсийн 3-т бичигдэж байгаа бөгөөд бас нэгэн од болох Энтони Дэвис мөн гэмтэлтэй байгаа билээ.
Bron appears to turn his ankle, stays in the game and hits a three, then heads to the locker room pic.twitter.com/OdTrDW77o1
— Bleacher Report (@BleacherReport) March 20, 2021
Сэтгэгдэл ( 2 )
Бааштай баагий
Энэ жил плэй оффоос ингээд хасагдах замдаа оровоо хөөрхий.