Бельгийн Вестерло багийн довтлогч Тур Диркс цар тахлын үеийн хөл хорионы журам зөрчсөн хэргээр шоронд суух боллоо.
Диркс 2020 оны 12 дугаар сард Бельгид бүх нийтийн хөл хорио тогтоосон байхад гэртээ хүлээн авалт зохион байгуулж, 14 зочин урьсан байна. Тэдний дөрөв нь Бельгийн нэгдүгээр дивизионы хөлбөмбөгчид байжээ.
Цагдаагийн ажилтнууд ирж, хүлээн авалтыг тараахад зочид эсэргүүцсэн төдийгүй тарахдаа цар тахал байхгүй мэт тэврэлдэн үнсэлцэж байсан гэж Цагдаагийн газрын тайланд дурджээ.
Хэргийн дараа Вестерло баг Дирксийг эмч нар коронавирустэй хэрхэн тэмцэж байгааг газар дээр нь үз хэмээн Халдвартын эмнэлэгт илгээсэн гэнэ. Нар цаггүй, хамгаалалтын хувцастай ажиллаж байгаа эмч нарыг харсан Диркс гэм буруугаа ойлгож, хүлцэл өчжээ.
Энэ хэргийн шүүх хурал саяхан болж, зочдод мөнгөн торгууль оногдуулж, харин хэргийн гол эзэн Дирксийг нэг сар хорих ялаар шийтгэсэн байна. Voetbal International-д бичсэнээр тэрээр давж заалдах бодолгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )