Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчдийг тэргүүлж яваа тоглогч бол яах аргагүй Польшийн Роберт Левандовски билээ. Бараг тоглолт бүрт гоол оруулж, хэрэв яг одоо Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг олгох юм бол “Алтан Бөмбөг”-ийг авах хамгийн өндөр магадлалтай тоглогч бол тэр юм.
Яаж тэр энэ өндөрлөгт хүрэв? Түүний амьдралын дүрмийг танилцуулья.
• Левандовски эхлээд десерт, закускаа идээд дараа нь үндсэн хоолондоо ордог. Энэ ямар нэг ёс, шүтлэг биш харин эхнэрийн заавар юм. Түүний эхнэр Анна эрүүл хооллолтын мэргэжилтэн. Аннагийн онол ёсоор эхлээд амттанаа идвэл маш хурдан шингэж, хүнд хоол идэхэд амар болдог учиртай гэнэ.
• Сүү, сүүн бүтээгдэхүүнээс бүрэн татгалзсан.
• Левандовски согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Улаан дарс хааяа уудаг.
• Унтахын өмнө өрөөндөө бүдэг гэрэл асааж, зурагт, компьютер, гар утсаа бүгийг унтраадаг.
• Салхи оруулсан тасалгаанд, байнга шинэ цагаан хэрэглэлтэй унтана. Дэрэндээ лавана цэцгийн тос түрхэнэ.
• Зөвхөн зүүн талаараа унтдаг. Ингэж баруун хөлийн ачааллаа бууруулдаг гэнэ.
• Мэдрэмж, анхаарлаа сайжруулахын тулд тархины дасгал байнга хийдэг. Видео тоглоом тоглодоггүй, ном унших дуртай.
• Левандовски талбайд гарахын өмнөх заншлуудаа сэтгэл зүйчтэй ярилцаж байж шийдсэн. Тэр эхлээд зүүн хөлийн пүүзээ өмсдөг.
• Герман хэл хурдан сурахын тулд багийнхаа польш нөхөдтэй ярьдаггүй, зайгаа барьдаг байв.
• Польшийн Лехд тоглож байхдаа тэр зөв амьсгалах дасгалын тухай ном уншдаг байв.
• Дасгалжуулагч болгоноос тэр заавал нэг юм сурж үлддэг. Клопп түүнд арав дугаарын байрлалд хэрхэн тоглохыг заасан бол Пеп бөмбөггүй хэрхэн хамгаалалтыг задлах, Анчелотти тайван байх, Хайнкес сахилга батад сургажээ.
• Пеп Гвардиола түүний талаар “Миний уулзаж байсан жинхэнэ мэргэжлийн тамирчин бол Левандовски. Тэр хоногийн 24 цагийн турш хэрхэн бэлтгэл хийх, зөв хооллох, унтах талаар л боддог” гэж хэлж байв.
Сэтгэгдэл ( 2 )
Улаан дарс согтууруулах ундаа биш үү?
Aguu