П.Батбаяр Монголын Рагбигийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Монголын Рагбигийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 2020 онд зохион байгуулж, хийсэн ажлуудаа дүгнэн баталж, 2021 онд Ковид-19 цар тахлын үед дотоодын тэмцээн уралдаанаа хэрхэн зохион байгуулах мөн олон улсын тэмцээн уралдаанд баг тамирчдаа оролцуулах талаар хэлэлцлээ.

Мөн 2017-2021 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Мөнхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, УЗ-ийн гишүүн П.Батбаярыг МРХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо. Хурлын үеэр Азийн Рагбигийн Холбооны Хөгжлийн зөвлөх Бенжамин Ван Рүүен цахимаар оролцож, Дэлхийн Рагбигийн бүтэн гишүүн болоход бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ.

МРХ нь үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тэмцээн уралдаан, сургалт болон бусад үйл ажиллагаагаа зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна гэж Монголын Рагбигийн Холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jagar(202.179.26.25) 2021 оны 03 сарын 23

nvdee olsn tomilgoo bna

0  |  0
altak(202.179.26.25) 2021 оны 03 сарын 23

amjilt husie

0  |  0
Top