Тажикстан: Гурван жилийн өмнөх шигээ Монголыг ялна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Маргааш “Катар-2022” ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатны Монгол, Тажикстаны багийн тоглолт Душанбе хотноо болох гэж байна.

Цар тахлын улмаас шигшээ багийнхаа тоглолтыг үзээгүй удсан манай хөлбөмбөг сонирхогчид энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа нь лавтай.
 


Тажикстаны баг бүрэн бүрэлдхүүнээрээ бэлтгэлдээ гараад байна. Эстонид тоглодог хамгаалагч Табрези Давлатмир, Болгарт тоглодог Парвизджон Умарбоев, Молдавын багийн мэргэн бууч Шахром Самиев нар багтаа нэгджээ. Харин “Тамбов” багийн хамгаалагч Фарход Восиев гэмтэл авсан тул ирсэнгүй, Искандар Жалилов бэлтгэл дээр гэмтээд талбайд гарах боломжгүй боллоо. Тэдний оронд Худжанд" багийн хамгаалагч Наимджон Ибрагимзод, ЦСКА багийн хамгаалагч Алижон Кароматуллозод нарыг дуудсан байна.

Тажикстаны хэвлэл мэдээлэл маргаашийн тоглолтод багаа ялна гэдэгт итгэлтэй байна. Тэд гурван жилийн өмнө Монголыг талбай дээр нь Улаанбаатарт 1:0 ялж байсан тул өөрийн талбай дээр ялах болно гэж бичиж байна. Ялахын тулд тус улсын хөлбөмбөгийн холбооноос цар тахлын үеийг үл хамааран, үзэгч оруулах зөвшөөрөл авсан байгаа. Нийт 10 мянган үзэгч цэнгэлдэхэд цуглана.

Гурван жилийн өмнөх тоглолтыг эргэн дурсахад 2019 оны есдүгээр сарын 10-нд Улаанбаатарт явагдсан. Эн тэнцүү, маш өрсөлдөөнтэй болсон тус тоглолт уг нь хуурай тэнцсэн бол шударга байх байсан ч тоглолт дуусахаас есхөн минутын өмнө манай хамгаалалтын гаргасан ганц алдааг Тажикстаны Давронжон Ергашев ашиглан, унаж мөргөн, тажикууд ялалт байгуулсан юм.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.206) 2021 оны 03 сарын 24

Хариуг нь чангахан бариад, амыг нь таглаад хаячих, манайхаан

0  |  0
zochin(202.126.89.127) 2021 оны 03 сарын 24

Мояачууд ялнаа.

0  |  0
Top