Алдарт Кога Тошихико хорт хавдрын улмаас нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Барселонагийн олимпын аварга, дэлхийн 3, Японы 7 удаагийн аварга, алдарт жүдоч Кога Тошихико өнөөдөр өглөө 53 насандаа хүнд өвчний улмаас Кавасаки дахь гэртээ нас барлаа.
 


Үүрээ мэхний хаан Кога өнгөрсөн жилээс хорт хавдартай тэмцэж байсан юм. Тавдугаар сарын 10-нд Токио олимпын бамбарын буухианд төрөлх Мияки хотод гүйх төлөвлөгөөтэй байлаа. 


Номүра Тадахиро “Барселонагийн олимпод гэмтэлтэй барилдаад түрүүлж байхыг нь хараад би түүнийг шүтдэг болсон. Атлантагийн олимпод хамтдаа шигшээ багт багтаж, надад маш их зүйл зааж сургасан ах минь. Арай эрт явчихлаа, итгэхэд бэрх байна. Багш дасгалжуулагчийн хувиар жүдо бөхийн ертөнцийг авч явах хүн байсан" гэсэн бол Иноүэ Коосэй ”Кога сан хурд, хүч, ур чадвар, мэдрэмж гээд бүх юм цогцолсон жүдоч байлаа. Ийм залуудаа... Итгэхийг хүсэхгүй байна. Японы жүдо бөхөд нөхөж баршгүй хохирол учирлаа” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top