Ёкозүна Какүрюү зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү зодог тайллаа гэж Японы сүмо бөхийн холбооноос зарлалаа. 

Какүрюү Хаврын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээснээр зодоглож чадаагүй. Ингэснээр өнгөрсөн оны долоодугаар сарын тэмцээнээс хойш таван тэмцээн дараалан башёд оролцоогүй нь Японд ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа.
 


Ёкозүна Какүрюү дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод нийт 785 барилдаж, 497 даваа, 236 унасан.
 

2001 онд мэргэжлийн сүмод орж, тусгай шагнал 9 удаа хүртэж байлаа. Цаашдаа Какүрюү нэрээрээ Сүмогийн холбоонд үлдэн, ажиллана. Ёкозүна цолтон зодог тайлаад нэрээрээ 5 жил холбоонд ажиллах эрхтэй байдаг билээ. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.65) 2021 оны 03 сарын 26

За одоо тавилан юм даа бас нэг урвагч халх голын дайнд амь үрэгдсэн монгол дайчид ирээдүйд үр хойч нь ийм юм хийхийг мэдсэн бол хайран

1  |  4
Баавар(124.158.82.128) 2021 оны 03 сарын 25

элбэгдоржийн өргөмөл хүү ”эцгийнхээ” хэлснийг ягштал бийлүүлж байна сайн үзүүлэлт.Оюунчимэгийн хүүхэд ажил хийх эрхгүй гэдгийг нь бодьтойгоор ойлгуулав Зөв явж байна урагшаа

1  |  1
zochin(202.126.89.127) 2021 оны 03 сарын 25

Ээ яаж бгаан болоо. Дахиад хэдэн жил начны найраа майраа хийж хэдэн иен цохихгүй дээ.

0  |  4
Top