Энэ сарын 25-нд Японы Ниссан цэнгэлдэх хүрээлэнд Япон, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ. Азийн өрсөлдөгч хоёр улсын баг хамгийн сүүлд 2011 онд хоорондоо нөхөрсөг тоглолт хийж байжээ.
Цар тахлын улмаас Европт тоглодог зарим тоглогч нь ирж чадаагүй ч маргаашийн тоглолтын мэдүүлгэд багтсан тамирчдын үнийг харьцуулан авч үзье.
Зах зэлийн үнийг Германы transfermarkt цахим сайтаас авлаа. Дэлхийн чансаа 27-д бичигддэг Японы багийн хувьд хамгийн үнэтэй тоглогч нь Испанийн Хэтафе багийн Күбо. “Япон Месси” 20 сая еврогийн үнэтэй ч түүнийг энэ удаад Өмнөд Солонгос, Монголтой хийх тоглолтод бус Аргентинтай тоглох Олимпын шигшээд илгээсэн. Тэгэхээр Күбо энэ харьцуулалтад багтахгүй боллоо.
Италийн Болонья багийн Такэхиро Томиясү 18 сая евро, Германы Айнтрахтын Даичи Камада 16 сая евро, Саутгемтоны Минамино Такүми 12 сая еврогоор үнэлэгдсэн. Энэ тоглолтод дуудагдсан Японы 23 тоглогч нийлээд 82 сая 900 мянган еврогийн үнэтэй байна.
Дэлхийн чансаа 38 болох Өмнөд Солонгосын шигшээ баг мөн 23 тоглогчийг мэдүүлэгтээ оруулсан байгаа. Хамгийн үнэтэй нь мэдээж өнөө цагийн Азийн хамгийн шилдэг тоглогч болох Сон Хын Мин. Соны зах зээлийн үнэлгээ 85 сая евро байгаа нь Японы шигшээ багийн 23 тоглогчийг нийлүүлснээс илүү гарчээ.
Дараа нь Испанийн Валенси багийн И Кан Ин 15 сая, Германы Фрайбург багийн Jeong Woo-yeong 3 сая еврогийн үнэтэй орж байна. Японтой хийх тоглолтод Европт тоглодог тамирчдаас энэ гурав л ирсэн. Өмнөд Солонгосын 23 тоглогчийн нийт үнэ 100 сая 1988 евро болж байна.
Сэтгэгдэл ( 0 )