Маргааш “Катар-2022” ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатны Монгол, Тажикстаны багийн тоглолт Душанбе хотноо болох гэж байна.
Өнөөдөр Душанбе хотын Таж-Палас зочид буудалд тус тоглолтын техникийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд тоглолтын комиссар Ахмад Якуб Жума (АНЭУ), Азийн хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч Жунг Хван Вон (БНСУ), Иракийн шүүгч нар, хоёр багийн төлөөлөгчид, тоглолтыг зохион байгуулах хорооны гишүүд оролцлоо.
Тоглолтын зохион байгуулалтын асуудал бүрэн шийдэгдсэн байна. Мөн зөвлөгөөнөөр хоёр багийн өмсгөлийг хэлэлцэж, талбайн эзэд улаан, Монголын шигшээ баг цагаан өмсгөлтэй тоглохоор боллоо.
Тажикистан, Монголын тоглолт энэ сарын 25-нд Душанбе хотноо орон нутгийн цагаар 18:00 цаг, Монгол улсын цагаар 21:00 цагаас явагдана.
Сэтгэгдэл ( 1 )
Шууд дамжуулах болуу?