Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулах хурдан морины зуны бүсийн уралдаан наадмын товыг баталжээ.
Энэ жилийн тухайд олон аймгийн тэгш түүхэн ой тохиож байгаа бөгөөд ММСУХолбоонд 9 аймаг улсын бүсийн уралдаан зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байна. ММСУХолбоо, байршлыг тогтоохдоо өмнөх бүсийн уралдаан, наадам болсон газар зүйн байршил, цаг хугацаа, бүсийн уралдаанаа морьтны өв соёлын наадам болгон зохион байгуулах холбооны зорилтыг дэмжсэн байдал зэргийг харгалзан энэ жил бүсийн 6 уралдаан зохион байгууллахаар шийдвэрлэлээ.
ММСУХ-ны тэргүүлэгчдээс дэмжиж гаргасан энэхүү шийдвэрийн дагуу тогтоол гарган танилцуулга холбогдох бичиг баримтын хамт Монгол Улсын Засгийн Газарт хүргүүллээ.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Цар тахалын үе гэчээд морь мал уралдуулах болохоороо л хамаагүй болчих юмаа. Нөгөө 76 чинь нээрээ тал нь манлай алдарт уяач нар билүү.