Сүмочдыг зургаадугаар сард вакцинд хамруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Японы сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг хэрхэн дархлаажуулалтад хамруулах талаараа мэдээлэл өглөө.
 


Сүмо бөхийн ордон Кокүгикан Токио хотын Сүмида дүүрэгт оршдог. Холбооноос Сүмида дүүрэгтэй хамтран, вакцинжуулах аяныг зохион байгуулна.

Тавдугаар сарын сүүлээр дүүргийн ахмад настнууд, холбооны ахмад ояката, засуул нарыг Кокүгикан ордонд вакцинжуулалтад хамруулах юм.

Харин сүмочид болон дүүргийн 50 хүртэлх насны иргэдэд зургаадугаар сард мөн Кокүгикан ордонд вакцин тарихаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top