Какүрюү: Хүнд ачаанаас салсан мэт сэтгэл амарч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Өчигдөр /2021.03.24/ зодог тайлснаа зарласан мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр (2021.03.25) онлайн хэвлэлийн хурал хийлээ.
 


-Одоо таны сэтгэлд юу бодогдож байна?

-Ямар нэг юмнаас салсан, суллагдсан мэт мэдрэмж төрж байна. Тайвширсан гэсэн үг биш ч цаашдаа юу ч бодож, санаа зоволгүй байж чадах нь.

-Уг нь та ирэх тавдугаар сарын тэмцээнд барилдана гэж байсан. Яагаад?

-Сүүлийн үед гэмтэл бэртэл ихтэй, дохён дээр гарах боломж цөөхөн байлаа. Тийм болохоор хүмүүст, бөх сонирхогчдод дахин нэг дохён дээр барилдаж байгаагаа харуулья гэсэн бодолтой байсан юм. Гэвч бие үнэхээр дийлэхээ байж, сэтгэл зүй ч бага багаар унаад эхэлсэн. Хоёрын хооронд бэлтгэл хийгээд хүмүүсийн өмнө дэвжээн дээр гарч болохгүй тул зодог тайлахаар шийдсэн.

-Сэтгэлээр унаж байсан уу?

-Гэмтлээ хурдан эдгэх байх гэж бодсон ч болсонгүй. Эдгэрээд дахиад бэлтгэл хийн, формдоо орно гэдэг их хэцүү. Тиймээс сэтгэлээр унасан гэж болно.

-Ёкозүна хүний хувьд?

-Өнжсөн тэмцээн олон байсан. Гэмтээд эргэн ирэх, дахиад гэмтээд, эргэн ирэх гээд л. Холбоонд ч их төвөг удсан байх. Өдий хүртэл барилдуулсанд харин баярлаж байна. Үүнээс илүү төвөг болж болохгүй гэж бодсон.
 


-Ямар нэг харамсах зүйл байна уу?

-Одоо бодоход ийм удаан яаж барилдав гэж бодогдсон. Ядарлаа гэсэн бодол ч орж ирж байлаа. Гэмтэл эдгэвэл дахиад барилдах сэтгэл хүсэл байсан. Даанч харамсалтай нь болсонгүй. Зодог тайлаад удаагүй байгаа болохоор өөр олон юм бодогдохгүй байна. Цаг хугацаа өнгөрөөд ирэхээр янз бүрийн юм толгойд орж ирэх байх. Одоо бол маргаашнаас биеэ зовоогоод хичээн зүтгэх шаардлагагүй боллоо гэхээр амарсан юм шиг санагдаж байна. Харамсах зүйлгүй, би өөрийн чадах зүйлээ бүгдийг хийсэн.  

-Дурсгалтай мөч олон байсан байх?

-Цолтой бөх болмоор байна, дээд зиндаанд барилдмаар байна гэсэн бодолтой 16 настай хүүхэд Японд анх ирж байсан бол хүсэл мөрөөдөл нэмэгдсээр ёкозүна болж чадсан. Хүний хувьд, эр хүний хувьд, сүмо бөхийн хувьд өсөн дэвшиж чадсандаа баяр талархлын сэтгэлээр дүүрэн байна.

-Хүнд хэцүү үе?

-Ёкозүна болсноосоо хойш ихэнхдээ л гэмтэл бэртэлтэй тэмцэж өнгөрөөлөө. Одоо бодоход тоолохын аргагүй олон дурсамж байна.

-Дарамт, шахалт?

-Ёкозүна цол хүртсэнээсээ хойш л би үргэлж энэ талаар, үүрэг хариуцлага гэж боддог байсан, амьдралд юу ч тохиолдсон би сүмо бөх л бодож явдаг байлаа. Одоо энэ бүхнээс салаад баяртай байна гэх үү, сэтгэл хөнгөрсөн.

-Өнгөрсөн замналаа эргэн харахад?

-Замнал минь ганц захианаас эхэлж байлаа. Намайг дэвжээндээ аваач гэж гуйсан захиа. Хэрэв авбал хичээн зүтгэнэ гэсэн үгэндээ хүрсэн гэж бодож байна.

-Сэтгэлд үлдсэн барилдаан?

-Маш олон байна. Сэкитори болсон барилдаандаа хамгийн их баярлаж байсан. Хүсэл мөрөөдлийг минь улам өргөн, том болгосон барилдаан. Урдаа тавьсан анхны зорилгоо биелүүлсэн барилдаан юм.

-Изүцү багшаа дурсахад?

-Захиаг минь уншаад намайг авсан ачтай хүн. Маш их загнуулдаг байсан ч үг болгоныг нь хэзээ ч мартахгүй. Үргэлж талархаж явах болно. Бэлтгэлийн талбайд их хатуу багш байсан ч бусад үед зөөлөн хүн байлаа.

-Хүүхдүүд тань зодог тайлсан талаар тань юу хэлж байх юм?

-Аав сүмо бөх биш боллоо, Заадаг хүн болсон, Гоё юм гээд л ярьцгааж байсан. Өдий хүртэл гэр бүлийнхээ ачаар явсан тул тэдэндээ баярлаж явдаг.

-Ояката боллоо. Ямар сүмоч төрүүлье гэж бодож байна?

-Хүнд юм заах маш хэцүү гэдгийг ойлгож байна. Одоо заах арга, яавал хүчтэй шавьтай болох вэ гэдгэг талаар суралцана. Өөрийнхөө туулж ирсэн замыг хүчээр тулгадаг багш болохыг хүсэхгүй байна. Сүмо бөхийн холбооны нүүр царай болсон сүмоч төрүүлэх хүсэлтэй.
 


-Ёкозүна Хакүход хэлэх үг?

-Намайг дэвшихээс өмнө аварга байсан ах ёкозүна. Түүн шиг болох гэсэн өндөр зорилго урдаа тавьж байлаа. Ийм өндөр зорилгоо биелүүлэх гэж зүтгэсний ачаар би ёкозүна болж чадсан гэж боддог.  

-Таны итгэл үнэмшил?

-Хэзээ ч бууж өгч болохгүй.

-Ёкозүна хүний хувьд ямар дурсамж үлдсэн бэ?

-Зөндөө байгаа ч гэмтлээ эдгээгээд үүргээ биелүүлж, түрүүлж байснаа хэлмээр байна. Дахиад нэг түрүүлэх хүсэл байсан ч чадсангүй.

-Яагаад өчигдөр зодог тайлахаар шийдэв?

-Урьд өдрийнх нь үдшээс эхлээд толгойд дахиад тэгээс эхлэн бэлтгэхэд дараагийн тэмцээнд амжих уу гэсэн бодол төрөөд байсан. Зодог тайлсны дараах амьдрал нь урт шүү дээ. Биеийн байдал ч нөлөөлсөн. Ингээд л зодог тайлахаар шийдсэн. Гэр бүл, эцэг эхтэйгээ ч зөвлөсөн.

-Ёкозүнагийн зөвлөлөөс анхааруулга авсан.

-Ёкозүнагийн үүрэг, хариуцлагаа биелүүлж чадаагүй тул шүүмжлүүлэх нь мэдээж.

-Хийж үзмээр байгаа зүйл?

-Сүмочид жолоо барих хориотой. Машин барих хүсэлтэй байна.

-Залуу монгол бөхчүүддээ хандаж үг хэлбэл?

-Бүгд өөр өөрийн хувь заяатай. Заримд нь аз дайрна. Хүмүүст хайрлагдсан, залуу дүү бөхчүүдэд хүндлэгдсэн, сайн хүн болох хэрэгтэй шүү гэж захимаар байна. Сүмо бөх төдийгүй хувь хүний хувьд ч өсөн хөгжих ёстой шүү.

-Ёкозүна гэдэг цолны талаар?

-Ёкозүна болчихоод ах аваргуудаас асууж, бичлэг үзэн, ёкозүна хүн ямар байх ёстой талаар суралцаж байсан. Нэг удаа Какүрюү бол Какүрюү шүү дээ, өөрийнхөөрөө байхад яагаад болохгүй гэж бодогдоод. Тэр цагаас хойш Ёкозүна гэж яг ийм хүн байх ёстой гэж бодохоо больсон. Сайн ч, муу ч долоон жил ёкозүна цолтой барилдлаа.

-Хэрэв коронавирус гараагүй бол гэж боддог уу?

-Бага ч гэсэн нөлөө байсан гэж боддог. Хөл хорио гээд олон юм байсан шүү дээ.

-Өрсөлдөгч ёкозүна нарт?

-Сайн өрсөлдөгч байсан болохоор ийм удаан барилдаж чадсан. Ялагдахгүй юм шүү гэж хичээн зүтгэж байлаа. Үнэхээр талархаж явдаг.

-Хакүхо аварга ч гэмтэлтэй байгаа. Хэлэх үг?

-Ах аваргад юм хэлэх нь хүндлэлгүй хэрэг болно. Их аваргаа дахин олон удаа түрүүлнэ гэж итгэж, найдаж байна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 03 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
иргэд(103.212.116.116) 2021 оны 03 сарын 27

Энэ япон хүн үү? бидэнд ямар хамаатай юм болдоо...

0  |  1
Suhee(66.181.161.49) 2021 оны 03 сарын 27

Eh orond chini ene olon unchin uruusun huuhduud bna eden dundaasaa shinjeed gantsiig ni ch gesen hoolond hurgej uguurue avargaa er ni ypind devjeetei buhchuud niileed har bor ajild borogshshon huduugiin bolon oron gergui huuhduudees sumoch turuuleerei sumo bol tulaanii urlag l gej boddiin hatuu changa deg juramtai bh ni zuv bhaa

1  |  0
Дорж(202.126.88.50) 2021 оны 03 сарын 27

Гайхалтай, маш сайн хүмүүжилтэй даруухан ёс зүйтэй үлгэр жишээ болсон залуу, цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье

2  |  0
Зочин(139.5.218.97) 2021 оны 03 сарын 27

Ямар сайхан ярьдаг юм бэ. Яг л байгаагаараа хариулжээ. Амжилт хүсэе.

2  |  0
Zaluu(70.36.61.184) 2021 оны 03 сарын 27

Saihan avarga shu. Barildaaniig ni uzeh durtai bailaa. Sain hoich uyee gargaarai

1  |  2
zochin(64.119.22.5) 2021 оны 03 сарын 27

Sxn yriltslaga bna, ax avargiig munadag hundeldeg ym bna. Duud olon munadag shavitai bolohiig husen erooe.

1  |  1
Davaasuren (66.181.161.106) 2021 оны 03 сарын 27

Yriltslagiig unsgaad ih baharham setgegdel turj bn shu mundag avragaa zodog tailj bgd ih haramsaj bn ghdee mongolchuud bid nariin baharhalt huu ym shuu avragadaa eruul enhiig husey

1  |  0
mn(202.131.243.186) 2021 оны 03 сарын 27

САЙХАН ЯРИЛЦЛАГ БАЙНА. ЯПОН ХҮМҮҮЖИЛ, ХҮНДЛЭЛ, ЁС ЗҮЙ ШУУД МЭДРЭГДЭЖ БАЙНА. БИДЭНД АСАР ИХ ДУТАГДАЖ БАЙГАА ЧАНАР ЮМ.

4  |  0
ub Mgl(202.21.108.242) 2021 оны 03 сарын 27

Avargadaa hamgiin sain saihniig husye! Mongoliin baharhalt hovguundee olon saihan shavi toruuleerei gj erooyo!

1  |  0
Mgl(43.242.243.98) 2021 оны 03 сарын 27

Saikhan avarga mini zodog taillaa

2  |  0
зочин(49.0.142.33) 2021 оны 03 сарын 27

Асар их ачаалал байдаг байх одоо хэсэг сайхан амсхийж амарвал стресс нь алга болно эрүүл энх сайн сайхныг хүсье.

2  |  0
Zochin(103.212.116.241) 2021 оны 03 сарын 27

Mundag zaluu amjilt khusiè

2  |  0
hehe(124.158.68.14) 2021 оны 03 сарын 27

mundag yriltsalaga boljee

1  |  1
Эрдэнэ(64.119.27.243) 2021 оны 03 сарын 25

мундаг хүн

1  |  0
zochin(150.129.143.79) 2021 оны 03 сарын 27

hakuho zodog tail!!!!!!

2  |  7
Top