Видео: Tажикстан – Монгол 3:0

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Өчигдөр Тажикстаны нийслэл Душанбе хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатны тоглолт явагдлаа. Монголын шигшээ баг цар тахлын улмаас 2019 оноос хойш олон улсын тоглолт хийгээгүй бол Тажикстан Иордан зэрэг хэд хэдэн оронтой тоглочихсон байв. Мөн манай лигийн тэмцээн эхлээгүй байгаа бол Тажикстаны тоглогчид гадаад, дотоодын лигт тоглож байгаа нь маш их ялгаатай байлаа.

F хэсэг

3-р сарын 25. Душанбе. Төв цэнгэлдэх хүрээлэн, 9300 үзэгч.

ТАЖИКСТАН – МОНГОЛ – 3:0

Гоол: Манучехр Жалилов, 3 (1:0). Алишер Жалилов, 50 (2:0). Шахром Самиев, 87 (3:0).

Тоглолтын Шилдэг тоглогч: Алишер Жалилов (Тажикстан).

Ерөнхий шүүгч: Али Сабах Аль-Кайси (Ирак).

Тоглолт эхлээд гурав дахь минутад гоол алдсан нь ер нь тоглолтын үр дүнг тодорхойлсон гэхэд болох юм. Талбайн төвд гаргасан жижигхэн алдаа гоол болон хувирсан. Тажисктаны баг зүүн жигүүрт бөмбөг шуурхай шилжүүлэн, өргөж өгснийг Жалилов мөргөн гоол хийж, маш хэрэгтэй хурдан гоолоо тэд хийж чадсан.

Шигшээ багаа ялуулахын төлөө Тажикстаны хөлбөмбөгийн холбоо үзэгчдийг стадионд оруулах шийдвэр гаргасан нь ч үр дүнтэй байлаа. 9300 тажик үзэгч шигшээ багаа уухайлан тасралтгүй дэмжиж байлаа. Энэ зүүн жигүүр цаашдаа ч Тажикстаны багийн ихэнх аюултай довтолгооны эх үүсвэр болсон юм. Манай багийн хувьд эхний үеийн дунд хэсгээс тоглолтыг тогтоож, бөмбөг эзэмшиж эхэлсэн ч өрсөлдөгчийн хаалганд хүрж, цохих хэмжээнд хүртэл дайрч чадсангүй.

Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад бас нэгэн гоол алдсан. Энэ удаад баруун захаас эхэлсэн довтолгоо байлаа. Урагш явахаас өөр аргагүй болсон манай баг дайрч эхэлсэн ч 87 дахь минутад сөрөг довтолгоо алдаад 3:0 харьцаатай ялагдлаа.

Манай баг энэ тоглолтын дараа Япон улс руу хөдөлсөн. Энэ сарын 30-нд Чибад Японы шигшээ багтай тоглох юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.245) 2021 оны 03 сарын 26

Улсаас нэг ч мөнгө авдаггүй шүү! Дэлхийн хөлбөмбөгийн холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Төсөвөөс түү ч авахгүй!

0  |  0
ЕЭ ЛАЛРУУД(124.158.66.58) 2021 оны 03 сарын 26

ЭНЭ НОВШНУУДАД МӨНГӨ ЗАРАХААР ВАКЦИНД ЗАРАХГҮЙ, ИЧИЖ ҮХЛЭЭЭ

0  |  1
шударга иргэн(66.181.189.210) 2021 оны 03 сарын 26

Заа унасан бөхөд шалтаг мундахгүй гэж. Лигийн тэмцээн эхлээгүй байсан болохоор хожигдлоо ч гэх шиг. Шаана биз. Угаасаа л ур чадварын зөрүү нь илт л байнлээшдээ.

0  |  1
Зочин(106.186.208.29) 2021 оны 03 сарын 26

Дэлхийн аль ч улсын баг хэсэж, мөнгө үрж байж сайжирдаг юм. Хэсэхгүй, мөнгө үрэхгүй, Монголоосоо гарахгүй бол хэзээ ч сайжрахгүй.

1  |  0
Иргэн(202.9.46.243) 2021 оны 03 сарын 26

Ингэж гадныхныг баярлуулж, бахархалыг нь бадраах гэж

1  |  1
dghj(64.119.22.152) 2021 оны 03 сарын 26

iim chadvargui baij hesej mongo ureh hereg baigaa umuu

0  |  1
Top