Ертөнцийн хамгийн сул сүмоч гэгддэг жонокүчи зиндааны 24 дэх бөх Шёонанзакүра Хаврын тэмцээнд зургаа дахь ялагдлаа хүлээж, 90 дараалан ялагдсан сөрөг амжилтаар өөрийн “эзэмшдэг” 89 дараалан өвдөг шороодсон рекордоо нэгээр ахиуллаа.
Шёонанзакүра энэ жил 22 настай, 180 см өндөр, 70 кг жинтэй. Хэдий 22 нас хүрсэн ч 16 настай хүүхдүүдийг ч ялахгүй байгаа билээ. Өнгөрсөн тэмцээнд тэр нэрээ сольж үзсэн. Хатторизакүра нэрээ Шёонанзакүра болгож өөрчлөөд ч тусыг эс олжээ.
Тэрээр хамгийн сүүлд 2019 оны Нэгдүгээр сарын тэмцээний 9 дэх өдөр давж байлаа. Мэргэжлийн сүмод 33 башёд 227 барилдахдаа гурав л давсан бөх юм. 50 хувийн амжилт үзүүлсэн тэмцээн нэг ч байхгүй.
Шёонанзакүра нь 2016 онд сүмогийн ертөнцийг гайхуулсан “аймхай сүмоч” гэгддэг.
2016 оны Намрын тэмцээнд тэрбээр Кинжёод гурван удаа өөрөө унаж, ялагдах илт оролдлого хийсэн юм. Эхний удаад тачиай дээр санаатайгаар хоёр гараа дохёнд хүргэж, ялагдах гэсэн боловч засуул дахин барилдуулах шийдвэр гаргасан.
Хоёр дахь удаад бүр хошин шогийн үзүүлбэр шиг юм болсон. Тачиай дээр мөргөлдөлгүй урагш албаар сунан унасан Хатторизакүраг засуул бас л ялагдсан гэж тооцсонгүй. Яаж ч унаад ялагдаж чадахгүй нь гэж бодсон Хатторизакүра гурав дахь удаад арагшаа унаж үзжээ. Бөгсөөрөө дохён дээр унан, засуулыг горьдсон харцаар харсан ч бас л бүтэлгүйтсэн.
Ялагдах гэж ийм их зүтгэдэг бөх сүмогийн түүхэнд гарч байсангүй. Үзсэн хүмүүс нүдэндээ итгэхгүй байсан гэдэг. Засуул барилдааныг үргэлжлүүлсэн тул эсэргүүцэл үзүүлэлгүй түлхүүлснээр дохёноос гарч, нэг юм санаа нь амарч байлаа.
Энэ барилдааны дараа түүнийг сүмо бөхөөс хөөж магадгүй гэсэн яриа гарсан ч сүмо бөхөд хэрэг хийгээгүй бөхийг хүсээгүй байхад нь халах дүрэм байдаггүй тул тэр үлдсэн юм. Дараа нь тэр засарч, зоригтой барилдана гэж амлаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 10 )
Аливаа найр дээр агсан тавьдаг, уйлдаг, дуулдаг 3 хүн заавал байх ёстой гэдэг шиг нэг ийм хүн сумод заавал байх ёстой юм байлгүй дээ.
Такамасакари шиг алиалагч байнадаа
Хөөрхөн золиг вэ яадаг
Шүүр барисан нөхрийн ажлыг хийвэл таарч. Гоожуур вэ яадаг.
үүнээс цааш гаар үгүй гэгчээр үүнээс доошоо зиндаа гэж байхгүй
jinhen japan er bn daa
сэтгэл байгаа цагт амжилтанд хүрэх байлгүй дээ, яахав хичээл чармайлтаа ихэсгэж, хөдөлмөрлөвөл шүү дээ
Chavaas da. Ooriin huselteer garch boldoggui yum baihdaa. Hetsuudeltei yum be kkkkkkkkkk
Yamarch uurtuu itgelgui yamarch buhiin avyasgui gonzgoi
sumo boh dr turanhai buhcuud barildaj bsan bol yokuzun avah bsn bh bna daa daanch tiim bish shuu dee.zorigtoi bgaad jin nemeed yokuzuna tsol avaarai