Энэ жилийн ОХУ-ын АШТ-д 70 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Евгений Жербаев нэгэн ярилцлагадаа Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахад бэлэн байгаагаа хэлсэн талаарх мэдээ Монгол, Орос, ялангуяа Буриадын хэвлэлээр сүүлийн үед их гарсан билээ.
Саяхан Евгений Жербаев Буриадын Ариг Ус телевизэд ярилцлага өгөхдөө энэ мэдээг үгүйсгэсэн байна.
-Таныг гадаад орны иргэншил авч, барилдах гэж байгаа талаар сүүлийн үед их яригдах боллоо?
-2017 онд өгсөн нэг ярилцлагаас манай хэвлэлүүд тасалж аваад намайг Монголын нэрийн өмнөөс барилдах гэж байна гэж бичсэн байсан. Монголд тэр мэдээ нь бас гарсан гэсэн.
-Ер нь Монгол юм уу, бусад гадаад орноос урилга хүлээн авч байсан уу?
-Үнэнийг хэлэхэд ямар ч урилга ирж байгаагүй.
2021 оны улсын аваргаар Евгений Жербаев олимпын бус 70 кг-ийн жинд барилдсан. Түүний дасгалжуулагч нар Евгенийг 74 кг-ийн жинд 2024 оны Парисын олимпын шигшээд багтахын төлөө өрсөлдөнө гэж ярьсан байна.
Евгений Жербаев УАШТ-ий мөнгөн медаль хүртэж, 200 мянган рублийн шагнал хүртсэн. Энэ шагналаа байр авахад зориулан, хадгална гэж сэтгүүлчид ярьжээ.
Евгений Александрович Жербаев 26 настай. Улаан-Үд хотод амьдардаг. ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний 1 мөнгө, 2 хүрэл медальтай. 2015, 2020 онд Иван Ярыгиний тэмцээнээс хүрэл медаль авч байв.
Сэтгэгдэл ( 9 )
Могой алахад модны нэмэргүй гэдэг дээр. Оросдоо ч түрүүлж үзээгүй байж битгий бүлтрээд бай сагсуу буриад минь.
Эргэж буцаад дэмий юм ярих юм.Ер нь өөр улсын иргэн болсон манай хамаатнууд дандаа цаад их гүрнийхээ иргэд болох дуртай байдаг.Үүнийг тусгаар монгол улсын иргэд бид байнга анхааралдаа байлгах ёстой шүү
Энэ нөхөрийг Монгол минь тоолоо юу алт ч авч үзээгүй нөхөр манай Батцэцэгтэй барилдвал нухуулна л даа
Шовгор малгай бороонд хэрэггүй, шодгор буриад дайнд нэмэргүй гэж үг бий.... Түшээт хан Чахундоржийн цэрэг хойд хилд халдсан Оросуудтай буриадуудыг өмөөрч байлдсан байдаг, буриадууд энэ үед за гээд цагаа болохоор муриад ирээгүй.... энэ бол 1680 аад он гэсэн түүхчид илүү тодруулж мэднэ дээ...
Тэнэг Иван
Yrisan yriandaa Mongoliig bitgii hutgaldaa sain buriad sain naiz gej ene shuudee. Dandaa murina
Teg teg saidiin NUA bol
Евгений ч гэх шиг.... чамайг Монгол улс тоож авах уу?
Jerbiev orosiin avarga ch bolk chadahgyu. Sain bol bish.