Өнөөдөр (2021.03.26) Гүржийн нийслэлд жүдо бөхийн Тбилисийн Их Дуулга тэмцээн эхэллээ.
Цар тахлын үе тул зохион байгуулагчид тэмцээнд оролцогч бүх хүнээс шинжилгээ авч байгаа.
Кубын шигшээ баг Тбилисид найман хүний бүрэлдэхүүнтэй ирсэн ч гурван жүдочоос коронавирусний халдвар илэрсэн байна.
Тэдний нэрийг зарлаагүй ч тэмцээний мэдүүлгээс хасагдсан Арнаес Оделин (57 кг), Майлин дель Торо (63 кг), Калиема Антомарчи (78 кг) нар гэдэг нь тодорхой болсон. Үлдсэн таван жүдоч тэмцээнд орж болох юм.
Тамирчдыг зочид буудалд тусгаарласан байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн франц, Германы тус бүр нэг жүдочийн шинжилгээний хариу эерэг гараад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )