Растислав Божик: Манай тамирчид хүч чадлынхаа хэмжээнд тоглосон

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Тажикстаны нийслэл Душанбе хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатны тоглолт энэ сарын 25-нд явагдаж, Тажикстаны баг 3:0 харьцаатай ялалт байгуулсан билээ.

Тоглолтын дараахь хэвлэлийн хуралд хоёр багийн дасгалжуулагч оролцлоо.

Тажикстаны багийн дасгалжуулагч Усмон Тошев “Манай баг санасанд хүртэл тоглоогүй ч ямар ч гэсэн яллаа, энэ хамгийн чухал. Тоглолтын зарим хэсэгт тогтвортой тайван тоглох ёстой байлаа. Заримдаа сайн тоглоод, заримдаа алга болчихоод байх юм. Гэхдээ хичээж зүтгэсэн тамирчиддаа баярлалаа. Тоглолтын өмнө хурдан гоол оруулаарай, тэгвэл давуу болно гэж захисан. Хурдан гоолоо ч хийсэн. Гэтэл эсрэгээрээ гоолын дараа манай тоглолт муудсан. Монголын баг сайн хамгаална гэж бид мэдэж байсан. Тийм болохоор ихэнх довтолгоогоо жигүүрээр хийсэн. Уг нь манай тоглолт өөр л дөө. Олон улсын албан ёсны тоглолт цөөхөн хийсэн минь нөлөөлөөд хангалтгүй тоглолоо. Цар тахлын үед манай баг хэдэн нөхөрсөг тоглолт л хийсэн. Өөр олон тоглолт хийж байж, алдаагаа залруулах шаардлагатай байлаа. Энэ завшааныг ашиглаад цэнгэлдэхэд ирсэн дэмжигчиддээ маш их баярласнаа хэлье. Та нар сайн байсан шүү”

Монголын багийн дасгалжуулагч Растислав Божик “Юуны өмнө Тажикстаны багт ялалт байгуулж, сайн тоглосонд нь баяр хүргэе. Харамсалтай нь манай баг жил гаруй хугацаанд албан ёсны тоглолт хийгээгүй нь өнөөдрийн тоглолтод нөлөөллөө. Улам илүү бэлтгэл хийх боломж байсан бол бид 3:0 ялж ч болох байсан. Тоглогчид маань өөрсдийн хүч чадлын хэмжээнд тоглосон. 2:0 байх үед эрсдэл хийж, урагш довтлоод гурав дахь гоолоо алдлаа. Тажикстаны багийн класс, ур чадвар илүү байлаа. Өнөөдөр бид маш их туршлага олж авсан гэж бодож байна”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.112.147) 2021 оны 03 сарын 28

Amjilt

0  |  0
Top