Монгол хүү Бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах “Казама Кап” тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужад боллоо. 125 кг-ын жинд "Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва зургаан барилдаан хийж алтан медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.  

Домогт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт багш Р.Баяраа түүнийг өнгөрсөн жил өдгөө сурч буй сургуульд нь авчирсан. Б.Намбардагва нь удамт бөх бөгөөд түүний аав нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Дугардоржийн Батбаяр.

Сонирхуулахад, “Кашива Ниттай” сургуулиас сүүлийн гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн Т.Бөхчулуун Биеийн тамирын их сургуульд элсч, сүмо рүү орохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна.

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(192.82.68.194) 2021 оны 03 сарын 28

Сайн байна шүү. Улам хичээгээрэй

0  |  0
Зочин(64.119.21.191) 2021 оны 03 сарын 27

Сайн байна. Амжилт хүсье.

0  |  0
Top