Гүржийн нийслэл Тбилис хотноо болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг түрүүлж, алтан медаль хүртлээ.
М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөөд, 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялсан.
А хэсгийн аваргын төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Румыны Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан.
Хагас шигшээд Мастерс тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг цэвэр ялсан.
Аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Италийн Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Гайхамшиг юм аа
Ялаад баярлаж үсрээд байхгүй зүгээр л үдийн цай уугаад гарж байгаа юм шиг үнэхээр баавар юмаа.
ганган сайхан амьтан шүү дэ.