“100 жилийн Их хүлэгч”-ийг 100 сая төгрөгөөр шагнана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “100 ЖИЛИЙН ИХ ХҮЛЭГЧ”-ийг шалгаруулж 100 сая төгрөг, “АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮЛЭГЧ”-ийг шалгаруулж 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулан, алдаршуулахаар шийдвэрлэжээ.

Хүлэгчийг тодруулахдаа холбооноос ажлын хэсэг гарган болзол, шалгуурын  дагуу тодруулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар шагнаж урамшуулахаар тэргүүлэгчдийн тогтоол гаргасан байна.

Мөн хурлын үеэр 21 аймаг тус бүрээс хүлэгчийг тодруулж, алдаршуулах санал гаргасныг Ажлын хэсэгт хэрхэн шийдвэрлэх талаар саналаа боловсруулж тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэх эрх олгож даалгалаа.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.27.201) 2021 оны 03 сарын 29

Эрдэмтэн, багш, эмч, инженерүүдийгээ ингэж шагнадаг бол МОНГОЛ ХӨГЖИХ нь гарцаагүй

0  |  0
Зочин (64.119.27.201) 2021 оны 03 сарын 29

Эрдэмтэн багш эмч, инженерүүдийг ингэж шагнадаг байсан бол МОНГОЛ ХӨГЖИХ нь гарцаагүй.

0  |  0
Top