Миягино дэвжээний монгол бөх Э.Даваанинж Хокүсэйхо Хаврын тэмцээний тав дахь даваагаа авч, макүшитагийн барууны 15 дээр 50 хувийн амжилт үзүүллээ.
Тэмцээний өмнө бэлтгэл дээр нуруугаа гэмтээж, Хаврын тэмцээний эхний хоёр барилдаанд дараалан ялагдсан ч тав дараалан ялснаар ирэх башёд макүшитагийн дээд хэсэгт барилдахаар болж байна. Өвчин намдаах тариа хийлгээд барилдаж байсан гэнэ.
Тэрээр “Тав давж чадсандаа баяртай байна. Бэртлээ бүрэн эдгээгээд ирэх башёд 7 давахын төлөө хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хакухог залгах сайн залуу гарч ирэх нь дээ
Хакухог залгах сайн залуу гарч ирэх нь дээ
Япон гөлөг шдэ