Гэмтэл бэртэл, өвчин зовлонг даван туулсан Тэрүнофүжигийн 3 дахь түрүү

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 28

Өнөөдөр Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өндөрлөлөө. Энэ тэмцээний сонирхол татаж байгаа хамгийн гол зүйл нь манай сэкивакэ Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авах уу гэдэг байлаа. Холбооны дүрэм ёсоор санякү дээр 3 башё дараалан 33 давбал озэки цол олгоно гэж заасан байдаг. Тэрүнофүжи 9 давах үүрэгтэй байлаа. Харин манай бөх 12 давж түрүүлэн, гурав дахь түрүүгээ озэки цолтойгоо хамт буцаан авлаа.

Тэрүнофүжи 2015 онд анхны түрүүгээ авахдаа озэки цол хүртсэн. Гэвч хоёр өвдөгний гэмтэл, хүнд өвчний улмаас барилдалгүй удаж, жонидан хүртэл унасан. 2019 оны Хаврын тэмцээнд дахин дохёнд гарч, хоёр жилийн дотор озэки цолоо эргүүлэн авч чадлаа.

Жониданд унасан озэки асан дахин озэки болсон анхны тохиолдол болж, монгол бөхчүүд бас нэгэн түүхэн ажмилт тогтоолоо. Их аварга Хакүхо гэмтэж, ёкозүна Какүрюү зодог тайлсан энэ тэмцээнд Тэрүнофүжи бусад бөхчүүдээс сэтгэл зүй хавьгүй илүү байгаа нь харагдлаа. Маш олон бэрхшээл давж туулсан, өөрөөр хэлбэл хатуужаад эргэн ирсэн түүнтэй одоогийн озэки нар өрсөлдөж чадсангүй. Гэмтэл бүрэн эдгээгүй байгаа ч эргэн ирэлтээсээ хойш хоёр дахь удаагаа Эзэн хааны цомыг өргөлөө. Одоо түүнд хоёр зорилго байгаа. Озэки цолтой түрүүлэх, мэргэжлийн сүмогийн дараагийн ёкозүна болох. Энэ түрүүд хүрэх замдаа Тэрүнофүжи юу үзэж, юу туулсныг хамгийн сайн мэдэх хүн нь тэр өөрөө билээ.

Түрүү бөхийн ярилцлага

-3 дахь түрүүгээ авсан сэтгэгдлээ хуваалцаач.

-Сэтгэл тайвширлаа.

-Таныг ялахад үзэгчид маш их баярлан дэмжсэн.

-Үзэгчид, бөх сонирхогчдын дэмжлэггүйгээр би эргэн ирж чадахгүй байсан. Өмнөх зиндаандаа эргэн ирсэн минь ч та бүхний ач тус шүү.

-Тэмцээний дараа холбооны хурал болж, танд Озэки цол олгохоор болсон. Өдий хүртэл хүнд хэцүү зүйл их тохиолдсон байх.

-Юу ч тохиолдсон би өдөр бүрийг өөдрөгөөр харан зүтгэж байсан. Өөртөө итгэж, хичээсэн.

-Тэмцээний өмнө озэки цолоо буцаан авах зорилготой гэж байсан. Хэзээнээс түрүүлэх зорилго тавьж эхэлсэн бэ?

-Тэргүүлж явсан бөхтэй даваа тэнцээд түрүүлэх боломж байна гэж бодсон. Сүүлийн хэд хоног юм даа.

-Өнөөдөр ялбал түрүүлэх байсан. Өрсөлдөгч тань өнгөрсөн жил халз барилдаанд таныг ялж байсан озэки Тайкакэйшёо байлаа.

-Өөртөө итгэж, давна гэдэгтээ итгэж барилдсан.

-Жониданд унаад байхдаа зодог тайлах шахсан гэсэн.

-Тиймээ, зодог тайлаагүйдээ баярлаж байна. Хүнд хэцүү үед туслаж, дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Тэднийхээ ачийг дохён дээр сайн барилдаж хариулах зорилготой байсан. Түрүүлсэндээ баяртай байна.

-Өмнөх озэки Тэрүнофүжи, одоогийн Тэрүнофүжи хоёр юугаараа өөр вэ?

-Нэг их өөрчлөгдөөгүй гэж бодож байна.

-Дараагийн зорилго?

-Зорилго ижилхэн. Өдөр бүр, тэмцээн бүр хамаг чадлаараа хичээн барилдах.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.77.179) 2021 оны 04 сарын 02

dotood setgeld ni muu hor shar muu shunal baihad yaj uur boloh u. Darj davj chadahaargui ikh muu shunal muu bodoltoi hun dee. Ali ch buhiin ertuntsund baimgui Yaj ch hicheegeed setgel tatah haraad bayrlah nuhtsulgui l buhuntsur garchee

0  |  0
Zochin(202.55.188.41) 2021 оны 03 сарын 29

Uneheer gaihaltai

0  |  0
Дулаахааны уугуул(150.129.140.139) 2021 оны 03 сарын 30

Энэ хэцүү цаг үед дүүг харж л сайхан тайвширлыг ач байлаа. Улам сайн барилдаарай . Амжилт

1  |  0
Өвөө(103.10.23.115) 2021 оны 03 сарын 29

Хүү минь аварга болноо

2  |  0
Зочин(124.158.126.192) 2021 оны 03 сарын 29

Ган-Эрдэнэ минь хоёр сугаа сайн хавчиж сугадуулахгүй барилдаж байхыг хичээж байгаарай. Амжилт хүсье

3  |  0
zochin(1.75.0.219) 2021 оны 03 сарын 29

bayr hurgei baharhaj bna

4  |  0
Уншигч(59.153.114.19) 2021 оны 03 сарын 29

Баяр хүргэе, бас сайхан барилдаан үзүүлж нүд сэтгэл баясгаж байгаад маш их баярлалаа, удахгүй их аварга болоорой

8  |  0
сосорбарам(202.126.90.14) 2021 оны 03 сарын 29

улам их амжилт хүсье

8  |  0
zochin(202.126.88.129) 2021 оны 03 сарын 29

Гэмтэл нь сэдэрчихгүй л бол ёкозүна цолыг өлхөн авах л хүн дээ. Жонидан хүртэл унаад озеки болсон түрүүлсэнийг гайхамшиг л гэхгүй юм бол юу гэхэв.

12  |  0
Зочин(66.181.176.128) 2021 оны 03 сарын 29

Үнэхээр сайн байлаа амжилт

9  |  0
дүү хүүд баярлалаа(64.119.17.213) 2021 оны 03 сарын 29

Монголчуудаа баярлуулсан Ганэрдэнэдээ баярлалаа. Екузоно цол ч ойрхон байна. ХИчээгээрээ. Миний дүү чадна.

13  |  1
Top