Монголын Үндэсний шигшээ баг "Катар - 2022" ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд энэ сарын 30-нд Японы шигшээ багтай тоглох хуваарьтай байгаа.
Тажикстаны багтай хийсэн тоглолтын дараа манай шигшээ Японд очсон. Одоо Японы Чибад бэлтгэлдээ гараад байна.
Дэлхийн чансааны 27-д бичигддэг Япон улсын эсрэг манай залуус гуравдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 18.30 цагаас тоглоно. Тус тоглолтыг Монголд SPS Television, Японд ФҮЖИ телевиз дамжуулан үзүүлэх юм.
Дашрамд дуулгахад, Япон улсын эсрэг хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн уулзалтууд бүгд өнөөдөр онлайн хэлбэрээр явагдана. Тиймээс та бүхэнд хоёр багийн дасгалжуулагч болоод тамирчдын ярилцлагыг тун удахгүй хүргэх болно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бэлтгэл хийж мөнгө үрэх хэрэг үнэндээ л алгаа. Хэд нойлоор хожигдох бол гэдэг нь л сонин байна хаха.
mungunii garz ,