Мэргэжлийн сүмогийн макүүчи дээд зиндаанд түрүүлсэн бөх ямар шагнал хүртдэг юм бол?
Энэ бодол бөх сонирхогчдын толгойд орж ирдэг нь лавтай.
Сүмогийн башё 15 өдөр үргэлжилж, сүүлийн өдөр түрүүлсэн бөхөд шагнал олгодог. Эрт үед цөөн хэдэн зүйл өгдөг байсан бол одоо шагналын нэр, төрөл нэмэгдсээр 20 гаруйд хүрч, шагнал гардуулах хугацаа 40 минут болжээ. Улс, орон нутгийн захиргаанаас эхлээд гадаад орнуудын шагнал ч бий. Дохён дээр эмэгтэй хүн гардаггүй дүрэмтэй тул шагнал гардуулах эрхэм заавал эрэгтэй байх шаардлагатай.
Үндсэн шагналууд
Эзэн хааны цом. Сүмогийн холбооны тэргүүн гардуулна. 1,09 см, 29 кг.
Түрүү бөхийн туг. Мөнгөн шагнал 10 сая иэн дагалдана. Сүмогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн гардуулдаг. Энэ тугийг түрүүлсэн бөх задгай машинд суун парад хийхдээ намируулдаг.
Энэ хоёр шагналыг түрүүлсэн бөх дараагийн башёгийн эхний өдөр буцаан өгдөг. Тухайн бөх гэмтэлтэй бол ояката нь ёслолд оролцоно.
Японы Ерөнхий сайдын цом.
Засгийн газрын томоохон албан тушаалтан гардуулах заалттай ч зарим тохиолдолд Ерөнхий сайд өөрөө ирж оролцдог. Осака, Нагоя, Кюүшюүд орон нутгийн захиргааны томчууд, тухайн нутгаас сонгогдсон парламентийн гишүүн цомыг гардуулах тохиолдол байдаг. 41 кг жинтэй.
“Майничи шимбүн” сонины шагнал. Түрүү бөхийн зураг бөгөөд Бөхийн өргөөнд хаддаг тул эзэнд нь жижиг хувилбар очно.
Ерөнхий сайдын цом гардуулсны дараа NHK телевизийн сурвалжлагч түрүү бөхтэй ярилцлага хийдэг. Ярилцлага дууссаны дараа дахин дохён дээр гарч, ёслол үргэлжилнэ.
Гадаад орнуудын шагнал
Чех улсын шагнал: Богемийн алдарт шилээр хийсэн цом, Pilsner шар айраг 1 жилийн хэрэглээ.
АНЭУ-ын шагнал: Цом, бензин нэг жилийн хэрэглээ.
Францын шагнал: Цом, PIERRE HERMÉ PARIS амттан.
Мексик улсын шагнал: Цом, Corona шар айраг нэг жилийн хэрэглээ.
Унгар улсын шагнал: Цом, цайны иж бүрэн хэрэгсэл.
Хятад улсын шагнал: Цом. 1, 5, 9 сард л гардуулдаг.
Монгол Улсын шагнал: Ерөнхий сайдын нэрэмжит цом.
Болгарын шагнал: Цом. 1, 5, 9 сард л гардуулдаг.
Орон нутгийн шагнал
Токио хотын даргын шагнал: Алдарт барималч Китамүра Сэйбогийн бүтээл баримал. 1, 5, 9 сард л гардуулдаг.
Осака мужийн шагнал: Цом, нутгийн үүлдрийн үхрийн мах, брэнд сакэ. 3 сард гардуулдаг.
Осака хотын даргын шагнал: Түрүү бөхийн туг. 3 сард гардуулдаг.
Айчи мужийн шагнал: Нагоягийн тахианы мах 100 кг, өндөг 1800 ширхэг, бөднө шувууны өндөг 50 мянган ширхэг, асари хясаа 500 кг гэх мэт нутгийн брэнд хүнсний бүтээгдэхүүн өгдөг. 7 сард гардуулдаг.
Нагоя хотын даргын шагнал: 7 сард гардуулдаг.
Фүкүока мужийн шагнал: Цом, орон нутгийн будаа, далайн байцаа, гүзээлзгэнэ нэг жилийн хэрэглээ. 11 сард.
Фүкүока хотын даргын шагнал: Цом, загасны брэнд түрс нэг жилийн хэрэглээ. 11 сард.
NHK Телевизийн шагнал: Цом. Мөнгөн шагнал
“Токио шимбүн” сонины шагнал: Цом, мөнгөн шагнал. 1, 5, 9 сард
Иргэний агаарын “JAL” компанийн шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал.
“Кока кола” компанийн шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал.
Хошин шогийн “Ёшимото” театрын шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал, нэг жил тоглолт үзэх эрх. 3 сард гардуулдаг.
Нара хотын даргын шагнал: Цом, 300 хүний чянко хоол хийх хүнсний материал.
Шизүока мужийн шагнал: Цом, нутгийн брэндийн цай.
Эхимэ мужийн шагнал: Цом, нутгийн брэнд жимсний шүүс 1500 ширхэг.
“Озэки” сакэний үйлдвэр”-ийн шагнал: Цом, 80 литр сакэ.
Миязаки мужийн шагнал: Миязаки үүлдрийн үхрийн мах (1 үхэр), жимс 1 тонн.
RKB шагнал: Цом, мөнгөн шагнал.
Фүкүи мужийн шагнал: Цом, нутгийн үмэ жимс 1 тонн.
Фүкүшима мужийн шагнал: Цом, мөнгөн шагнал. Нутгийн будаа 1 тонн, брэнд үхрийн мах, жимс, ногооны цуглуулга.
Ойта мужийн шагнал: Цом, брэнд мөөг. Мөнгөн шагнал.
Сэтгэгдэл ( 13 )
ЯПОНД БАЙГАА МОНГОЛЧУУД САНАЛ САНААЧЛАГА ГАРГААД БАШЁ ЭХЛЭХЭД ӨНГӨЛЧИХӨӨД БАЙЖ БОЛНО ДОО. ЦОМ БҮТСЭН ТҮҮХ УРЛАСАН ДАРХАН БИЛЭГ ТЭМДЭГ ТУШААЛ ШИЙДВЭР ОРЦ ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР БИЧСЭН ТОВХИМОЛ ХИЙЖ ШАГНАЛ ХҮРТСЭН ХҮНД ҮЛДЭЭЖ БАЙХААР ЗОХИЦУУДАЛТ ХИЙЖ БОЛНО... БОРХҮҮ ТҮМЭН-ОД 10 ТН НҮҮРС ӨГЬЕ ГЭСЭН САНАЛ БИЧИЖ. БАЙЖ БОЛОХ ХУВИЛБАР. 5 ХОШУУ МАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭХ ЮМГҮЙ.

Тэртээ тэргүй Монгол Улсын Ерөнхий сайдын цом Монголчууд л авдаг юм чинь өгөхдөө өнгөлөөд өгвөл зүгээр юм даа. Цом халтар байвал гадны бөх түрүүлсэн гэж ойлгоё.
Тэртээ тэргүй Монгол Улсын Ерөнхий сайдын цом Монголчууд л авдаг юм чинь өгөхдөө өнгөлөөд өгвөл зүгээр юм даа. Цом халтар байвал гадны бөх түрүүлсэн гэж ойлгоё.
Мөнгө удахаараа харладаг. Манайхан энэ шилжин явах цомоо 2 сард нэг удаа тэмцээний өмнө цэвэрлэж өнгөлчихөж чадахгүй л байгаа юм байх даа. Энэ чинь л эх оронч сэ гэлгээ шүү дээ. Үнэ цэнийн хувьд орсон мөнгөнийхөө орцоор уг нь манай цом хамгийн үнэ цэнэтэй нь байх шүү. Мөнгө өнгөлчихөарөө их гоё харагддаг шүү дээ. Хакухо нэг зохион байгуулалт хийж тэмцээний өмнө цомоо өнгөлж байгаач ээ
Цомон дээрээ нэмээд 10 тн нүүрс өгчүүл тэ
мөнгө чинь удахаараа харладаг ш дээ
I goe medee bn
Манайх зүгээр л шилжин явах цом гардуулдаг шал хэрэггүй.
neere l nymdorj uvguntuus dor haragdaj bailee shuu
Ишшш, манай тэр цомыг, зайлуул. Царай муутай гэж жигтэйхэн. Хужаа мөнгөн эдлэлээс долоон дор. Халтайсан юм. Анх гялалзаж гялтганасан л юм байсан. Одоо Нямдоржийн нүүр шиг юм болж. Манайхан хужаагаас дутахааргүй хулхи юм хийдгээрээ алдартай болжээ.
Club House-ын гишүүнчлэлтэй болох ёстой.