Японы сүмо бөхийн хoлбооны Ёкозүнагийн зөвлөл энэ сарын 29-нд Токиод хуралдлаа.
Хаврын тэмцээний эхний хоёр өдөр барилдаад тэмцээнээс гарсан ёкозүна Хакүход дахин анхааруулга өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Тус Зөвлөлөөс Хакүхо, Какүрюү нарт өнгөрсөн 11 дүгээр сард анхааруулга өгч байсан билээ. Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Хакүхогийн талаар шүүмжлэл их гарсан ч дахиад нэг удаа боломж олгохоор шийдлээ. Долоодугаар сарын тэмцээнд барилдана гэж байгаа болохоор Нагоя башёд Хакүхог дахин харна. Муу барилдах, эсвэл барилдахгүй өнжвөл зодог тайлах сануулга өгнө. Хэд давбал муу барилдсан гэж үзэх талаар бид одоохондоо шийдээгүй байна. Яагаад одоо зодог тайлах сануулга өгөхгүй байгаа талаар гурван шалтгаантай. Нэгдүгээр сард коронавирус туссан тул тэр сарын тэмцээнд оролцох аргагүй, хүндэтгэх шалтгаанай байсан. Хаврын тэмцээнд хоёрхон өдөр барилдаад гарсан ч ямар ч гэсэн барилдах оролдлого хийж, хичээсэн. Гуравдугаарт Долоодугаар сарын тэмцээнд зодог тайлах эсэхээ шийднэ гэж өөрөө хэлсэн. Ёкозүнагийн үүргээ биелүүл гэж бид шаардсаар байх болно. Ёкозүна бол Фүжи уул мэт агуу зүйл. Ёс заншил, түүх, соёлын өв юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 12 )
Япон залуугийн асуудал Монголчуудад бидэнд туй ч хамаагуй....
Зүгээрээ.7 сарын тэр тэмцээнд түрүүлж таараа.Тэгээд л амыг нь хаачихна.
Монголчууд та нарыг усанд живээд чинь амьд үлдээх хүмүүс шүү гэдгийг ойлго за
Харийн орныг дээдэд үзсэн болохоор Монголын уул ус түүнийг харахгүй, тэтгэхгүй л болов уу даа.
Тэр улс өөрийн иргэнээ яах нь тэдний мэдэх хэрэг биз дээ.
Avraga aavdaa amalsan amlaltaa bielyylekh gej baigaa baikh.OlilpedSumog oryyldag bolvol oroltsokh gej baigaa baikh tegeedel zodog tailakh baikh.
Гүрийж байгаад мөнгөөр ойчдог монгол бөх шиг лалар болго
Монголчуудын ичдэггүй балиар бүдүүлэг зангийн илрэл, гүрийгээд тэнэгтэж байхаар зодгоо хурдан тайл\n
одоо сумод түүнийг дийлэх хүн гарч ирээгүй л байгаад баыдаг яадаг билээ
Усыг нь уувал ёсыг нь дагаж л таарна. Шаардлагын хувьд бол гарцаагүй шударга бөгөөд зөв. Хакухо маань л бие нь өөгүй сайн эдгээсэй билээ. Гол нь эрүүл мэнд шүү дээ. Их Аварга маань агуу хүн шүү дээ.
Япон улсын үндэсний бөхийн холбоо Япон бөхөө яах НЬ МОНГОЛ чуудад ХАМААГҮЙ.
Японы сумо бөхийг үзэгчгүй болж байхад монголчууд өөд татсан гэж сонссон олон энэ дэвжээг эзэгнэж байгаа хүчтэнгүүд нь монголчууд