Энэ сарын 24-нд 53 настайдаа хорт хавдрын улмаас энэ ертөнцийг орхисон Барселонагийн олимпын аварга Кога Тошихикотой салах ёслол Кавасаки хотод боллоо.
Алдар жүдочтой салах ёс хийхээр Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита, усанд сэлэлтийн олимпын 4 удаагийн аварга Китажима тэргүүтэй 3000 хүн цугларсан байлаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах: Кога Тошихико нас барсан мэдээг сонсоод итгэхэд бэрх байлаа. ОУОХ-г төлөөлөн, Кога Тошихикогийн гэрбүлд гүн эмгэнэл илэрхийлье. Тэр Токиогийн олимпын бамбарын буухианд гүйх төлөвлөгөөтэй байсан билээ. Тун харамсалтай...
Барселонагийн олимпын мөнгөн медальт Огава Наоя: Ахлах ангиасаа л хамт байсан анд минь. Ямар эрт яваад өгөв дөө. Хоёрдугаар сард утсаар ярихад их л цовоо сэргэлэн байсан юм. Эргэлтээр очьё гэхэд “Чамд өвчтэй байгаагаа харуулмааргүй байна. Эдгэрэхээр ирээрэй” гэж хэлж байсан. Бид анд найзаас гадна өрсөлдөгч нар байлаа. Амгалан нойрс доо...
Барселонагийн олимпын аварга Хидэхико Ёшида: Итгэхэд бэрх байна. Удахгүй эдгэрнэ гэж итгэж хүлээж байсан ч... Тун харамсалтай. Нас барахаас нь нэг хоногийн өмнө уулзсан. Барселонагийн олимпод гэмтэлтэй барилдсаар түрүүлж байсныг тань хэзээ ч мартахгүй. Тэнгэрийн оронд амар даа ах минь...
Олимпын аварга Рёоко Тани "Дунд сургуульд байхаасаа шүтэж, биширч ирсэн шүтээн минь. Эдгэрнэ гэж итгэж хүлээж байсан болохоор одоо үнэхээр хэлэх үг ч олдохгүй байна” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Hunii tabilan bdg bololtoi yet nasal a gedeg
Харамсалтай, тун залуугаараа буцаждээ. Өвчин тусвал нэг аль ч оронд адиохан юмдаа. Эрүүл байхдаа л эрүүл мэндээ бодож байх хэрэгтэй юм.