Дөрөвдүгээр сарын 1-3-нд Туркийн Антальяд болох жүдо бөхийн Их Дуулга тэмцээнд Японы таван тамирчин оролцоно. Эрэгтэй 66 кг-д Абэ Хифүми, 90 кг-ийн жинд Мүкай Шёоичиро, 100 кг-д Аарон Вольф, +100 кг-д Харасава Хисаёши, эмэгтэй 78 кг-ийн жинд Хамада Шёори нар барилдах юм.
Тамирчид Японы Ханэда нисэх буудал дээр сэтгүүлчдэд ярилцлага өглөө.
Абэ Хифүми 12 дугаар сард шигшээ багийн сонгон шалгаруултад Марүяматай барилдсанаас хойш тэмцээнд оролцоогүй байгаа. Тэрээр “Олимпын өмнө гадаадын тамирчинтай гар зөрүүлэх сайхан боломж. Формдоо ороод бэлтгэл маш сайн байгаа. Энэ удаа хөл мэх зэрэг олон янзын мэх хийж, туршина. Бүх өрсөлдөгчөө иппон ялах зорилготой” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Онгироо туучий вэ, бугдийг нь цэвэр ялна л гэнэ шуу, манай шалныханаас энэний хандыг дарчих хун байдаггуй л байх даа