“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы тоглолт өнөөдөр 18.30 цагаас Чибад эхлэх гэж байна.
Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцлоо. Хоёр баг 2019 онд Японы Сайтамад тоглож, 6-0 харьцаатай Японы баг ялсан. Гэхдээ тэр үед Монголын багийн дасгалжуулагчаар герман мэргэжилтэн Вайсс ажиллаж байлаа.
Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик “Уг нь энэ тоглолт Монголд болох ёстой байлаа. Гэвч цар тахлын улмаас дотооддоо тэмцээн уралдаан зохион байгуулах аргагүй болсон. Нутагтаа зохион байгуулсан бол бид давуу талтай болох байлаа. Хэдийгээр Японд үзэгчгүй зохион байгуулагдах болсон ч Японы тал давуу талтай болчихлоо. Гэхдээ энийг шалтаг болгох гэсэн бодол алга. Дэлхийн чансаанд хэн нь дээгүүр байгаа хамаа байхгүй. Монголын баг хөгжин дэвшиж байгаа гэдгээ харуулах зорилготой. Алс холын Тажикстанаас нисэж ирээд цагийн зөрүүгээ гаргаж, бэлтгэлдээ орсон. Тамирчид маань юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )