“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы тоглолт өнөөдөр 18.30 цагаас Чибад эхлэх гэж байна.
Монголын Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцлоо.
Н.Цэдэнбал “Японы багтай нэг хэсэгт багтсан нь нэр төрийн хэрэг. Бид өөрсдийн тоглолтоо гаргаж чадна гэж бодож байна, бэлтгэл ч сайн хийсэн. Монголд цар тахлын улмаас бэлтгэл хийж чадахгүй, тэмцээн уралдаангүй их удсан. Дасгалжуулагч гэртээ хийх бэлтгэлийн хөтөлбөр гаргаж өгсөн тул гэр гэртээ хувийн бэлтгэлээ базааж байсан. Туркт ч бэлтгэл хийсэн тул Японтой тоглоход баг маань бэлэн. Энэ тоглолт Монголд болох ёстой байсан ч коронавирусний улмаас Японд хийхээр болсон нь харамсалтай. Монголын үзэгчид хүчирхэг Японы тамирчдын тоглолтыг нутагтаа үзэх хүсэлтэй байсан” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Адилхан ,тамирчид ,бүүр ,эрт ,сэтгэлээр ,буугаад ,өгчих ,юм ,аа.