Ахлах дасгалжуулагч Р.Бозикийг үдэн гаргалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны есдүгээр сараас томилогдон ажилласан Словакийн мэргэжилтэн Растислав Бозикийн гэрээ дуусч, баг хамт олон нь түүнийг үдэн гаргалаа.
 


Тэрбээр "Миний хувьд өнгөрсөн хугацаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрлөө. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд биднийг бүх талаар дэмжиж байсан Монголын хөлбөмбөгийн холбоонд баярлалаа. Энэ бол ердөө эхлэл гэдгийг тамирчид маань ойлгож, ирээдүйд илүү их амжилтын төлөө тэмүүлээрэй" гэсэн юм.

Мөн түүний хамт Унгарын "Пушкаш" академийн гэрээт тоглогч Г.Ганбаяр нисэх онгоцны буудлыг зорьлоо. Шигшээ багийн залуу хөдөлгүүр Г.Ганбаяртай бид зургаадугаар сард явагдах ээлжит тоглолтоор дахин уулзах нь дамжиггүй.
 


Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар тэдэнд баяр хүргэж, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол Улсын төлөө нэр төртэйгөөр зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөл бөмбөгт хайртай хэн бүхний нэрийн өмнөөс ахлах дасгалжуулагч Растислав Бозикийн цаашдын ажил амьдралд амжилт, аз жаргалыг хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гашуун үнэн(64.119.21.208) 2021 оны 04 сарын 01

юу бүтээж хийсэн бэ. ямар амжилт гаргасан бэ.

0  |  1
Top