МҮОХ-ны бүх гишүүд хуралдаж, 2021 оны төсөв, төлөвлөгөөгөө баталлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Монголын Үндэсний Олимпийн Хорооны бүх гишүүдийн хурал III сарын 31-ний лхагва гаригт цахимаар зохион байгуулагдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай  илтгэлийг   бүх гишүүдэд танилцуулж, санал бодлоо өргөнөөр солилцсон юм.
 


МҮОХ нь өдгөө нийт 75 спортын холбооны 179 гишүүнийг эгнээндээ  нэгтгэсэн бөгөөд өнөөдөр 103 гишүүн цахим хуралд  идэвхтэй оролцсон байна.

Энэ хурлаар зарим Спорт Холбоодоос МҮОХ-нд ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажил төрлийн шаардлагаар  нэр бүхий  гишүүдийг  шинээр  сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
 


МҮОХ-ны гишүүнээр батлуулах тухай Дүрмийн 6, 7 дугаар зүйлийг үндэслэн , Монголын Хүндийг өргөлт , Волейбол , Бокс ,Жүдо, Бадминтон, Чөлөөт бөхийн холбоод, Булган аймгийн “Москва”, Хан-Уул дүүргийн “Калгари”, Орхон аймгийн “Атланта" Олимпийн зөвлөлөөс тус тус ирүүлсэн албан хүсэлтийг хэлэлцэн,  Гишүүдийн хурлаас доорх нэр бүхий 11 хүнийг  шинээр баталлаа.
 

1. Т.Мөнхбаяр - Монголын боксын холбоо, Ерөнхийлөгч

2. Х.Болдбаатар - Монголын жүдо бөхийн холбоо, ахлах дасгалжуулагч

3. П.Гансүх - Монголын чөлөөт бөхийн холбоо, Ерөнхийлөгч

4. Г.Даваадорж - Монголын хүндийг өргөлтийн холбоо, Дэд ерөнхийлөгч

5. С.Үенбаатар - Монголын Хүндийг өргөлтийн холбоо,Ерөнхий нарийн бичгийн дарга

6. Т. Гантулга - Монголын бадминтоны холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга

7. Ц.Чингарьд - Монголын волейболын холбоо , Ерөнхийлөгч

8. Б.Мөнхдөл - Монголын волейболын холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга

9. Б. Ариун-Эрдэнэ - Булган аймгийн “Москва” Олимпийн зөвлөл, дарга

10. Я.Хоролсүрэн - Орхон аймгийн “Атланта” Олимпийн зөвлөл, дарга

11. Э.Энхмөнх - Хан-Уул дүүргийн “Калгари” Олимпийн зөвлөл, дарга


Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top