Японы сүмо бөхийн холбооноос 2020 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Орлого зарлагын дүнгээс харахад Сүмо бөхийн холбоо өнгөрсөн жил 5 тэрбум иэнийн алдагдалтай ажиллажээ. Тайланд урьд өмнө гарч байгаагүй хамгийн том алдагдал гэж дурдсан байна.
Цар тахлын улмаас 2020 онд Хаврын тэмцээн үзэгчгүй явагдсан, Зуны тэмцээн цуцлагдсан, бусад тэмцээнд хязгаарлагдмал цөөхөн тооны үзэгч оруулсан нь ийм алдагдал хүлээх шалтгаан болжээ.
Сэтгэгдэл ( 0 )