Жүдо: Анталья Их Дуулгын эхний өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Энэ сарын 1-3-нд Туркийн Антальяд жүдо бөхийн ИХ Дуулга тэмцээн явагдаж байна. Энэ жилийн дөрөв дэх тэмцээн бөгөөд мөн л бусад тэмцээний нэгэн адил Гран Пригээс Их Дуулга болж, зэрэглэл ахиулжээ. Олимпын наадам ойртсон энэ үед гадаадын тамирчидтай гар зөрүүлж, хүч чадлаа сорих ээлжит нэгэн боломж юм. Азийн жүдочид энэ сарын 6-9-нд Киргизийн нийслэл Бишкек хотод Тивийн аваргын тэмцээнтэй бол Европын АШТ 16-18-нд Португалд болох юм. Манай тамирчид тивийн аваргад оролцохоор бэлтгэл базааж, энэ Их Дуулгад оролцоогүй.  

Өчигдөр Антальягийн дэвжээнд эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн тамирчид зодоглолоо.

Их Дуулга

Эрэгтэй

60 кг

1. ВЕРСТРАЕТЕН Хорре (Бельги)

2. КЯР Валиде (Франц)

3. БУДА Ромарик Венд-Ям (Франц)

3. ЯНГ Юнг Вей (Тайваньй)

66 кг

1. АБЭ Хифүми (Япон)

2. ГАЙТЕРО МАРТИН Альберто (Испани)

3. ЧОПАНОВ Мурад (ОХУ)

3. ШИХАЛИЗАДА Нийат (Азербайжан)

Эмэгтэй

48 кг

1. МИЛАНИ Франческа (Итали)

2. ЖИОРДА Франческа (Итали)

3. РИШОНИ Шира (Израиль)

3. СЕНТУРК Гюлкадер (Турк)

52 кг

1. КЕЛЬДИЙОРОВА Дийора (Узбекистан)

2. ЛОПЕС ШЕРИФФ Естрея (Испани)

3. КОЧЕН Джили (Израиль)

3. КАЛЕТА Александра (Польш)

57 кг

1. ДЭГҮЧИ Кристина (Канад)

2. КЛИМКЭТ Жессика (Канад)

3. КОВАЛЬЧУК Юлия (Польш)

3. ЛУ Тонгиуан (Хятад)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.5) 2021 оны 04 сарын 03

Манайх оролцоогуй л юм бол маньд ямар пад байна энэ тэмцээн, будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бех гэхээр л нэг их хэрэгтэй юм шиг дэмий юм эрээчиж байх хэрэг байдаг юм уу

0  |  1
Top