ОХУ-ын “Тюмень” баг өнгөрсөн сард Турк улсад Монголын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 0:0 харьцаатай тэнцсэн билээ.
Тус тоглолтод оролцсон хагас хамгаалагч, 10 дугаартай Егор Глухов багийнхаа хэвлэлийн албанд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ.
-Бэлтгэл хэр үр дүнтэй болов?
-Маш шахуу хуваарьтай бэлтгэл хийлээ. Олон тоглолт хийсэн. Харамсалтай нь, би гоол оруулж чадсангүй. Боломж бол байсан. "Урал-2", "Олимп-Долгопрудный" багууд, Монголын шигшээд гоол хийх боломжоо ашиглаж чадсангүй. Кайсартай хийсэн тоглолтод намайг торгуулийн талбайд унагааж, манай баг пенальти авсан.
-Багийн удирдлагаас таныг Монголын хөлбөмбөгийн холбоотой хэлэлцээ хийсэн гэж хэлсэн?
-Яг хэлэлцээ ч биш юм. Монголын багийн Ерөнхий дасгалжуулагч нь словак хүн байсан. Орос хэлээр сайн ярьдаг. Монголын багтай хийсэн тоглолтын дараа тэр зочид буудалд хүрч ирээд, Монголын шигшээ багт тоглохыг урьсан. Хөлбөмбөгийн холбоо нь түүнд гадаадын гурван тоглогч урих эрх өгсөн юм уу даа. Тэр гэрээний нөхцлөө танилцуулаад, иргэншлийг хурдан шуурхай гаргахад бэлэн гэж хэлсэн юм.
-Шууд зөвшөөрөв үү?
-Мэдээж үгүй. Монгол хаана, би хаана байгаа билээ. Аав, ээжтэйгээ утсаар ярилаа. Аав минь хөлбөмбөг давгүй сайн тоглодог байсан хүн. Дараа нь Тюмень багт гадаад тоглогчидтой ажиллаж байсан юм. Армены мини хөлбөмбөгийн багт тоглож байгаа Денис Неведровыг жишээ болгож би хэллээ. Үнэгүй Мальдив, Таиланд зэрэг Азийн орнуудад очих боломжтой болно. Олон улсын тэмцээний туршлага ч сууна. Хөлбөмбөгчийн хувьд өсөн дэвжинэ шүү дээ. Тиймээс яагаад болохгүй гэж?
-Тэгвэл та удахгүй Монголын шигшээ багт дуудагдах нь гэж ойлгож болох уу?
-Би ямар ч гэсэн зөвшөөрсөн хариу өгсөн. Надад тун сонирхолтой санагдаж байна. Тюмень багийн удирдлага ч зөвшөөрч байгаа. Гэхдээ надаас хамаарахгүй зүйл бас байна. Манай Мэргэжлийн хөлбөмбөгийн лигт (ОХУ-ын 3 дугаар лиг) гадаад легионер тоглохыг зөвшөөрдөггүй. Тэгэхээр Хөлбөмбөгийн үндэсний лигт (ОХУ-ын 2 дугаар лиг) дэвшсэн хойно л би Монголын шигшээд тоглож чадна. Энэ зундаа дэвшиж чадах байх гэж найдаж байна. Тэгвэл би Монголын Марио Фернандес болж болох юм.
Егор Глухов ирэх тавдугаар сарын 19-нд 23 нас хүрнэ. Тэр 2016 оноос Тюмень багт тоглож байна. Тус баг одоо Мэргэжлийн хөлбөмбөгийн лигт 4-р хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 7 )
dasgaljuulagch chin husagdtsiishdee odoo yanaa sda
Сэтгүүлч нь бүр санаа нь дуусаад зохиож эхэлжээ дээ... Дэлхийн ямар ч улс гадны тоглогчийг шигшээ дуудах боломжгүй шүү дээ. Арван жилийн бага ангийн тамирийн багш ч мэдэх юмыг манай дасгалжуулагч мэргэжилтэн яриад явна гэж байхгүй гэдгийг Монголчууд ойлгох байх. Мөн ямар ч хөлбөмбөгийн холбоо тэр зөвшөөрөл гээд хальт дурдахчаа аядсан юмыг нь өгөх мэдэлгүй. Сэтгүүлчээс тодруулж, редакцд нь хариуцлага тооцож, дурдагдсан олон субьектуудийн нэрийг цэвэрлэх хэрэгтэй.
Хувийн тоглолт муу байна. Тэндээс л шилжүүлэлт гоол харагдаад байхын. Багаараа нуршаад өдөлт хууралт шилжүүлэлт огт алга манайхан
Роналдуг авч болно шүү
Авах хэрэгтэй шдээ, ганц биш нижгээд тоглогч авах хэрэгтэй
Хөл бөмбөг спорт тоглоомд болж байна аа Бөхөд гадныхныг авч залуучууддаа шавар хаах хэрэггүй шүү
Өө яадаг юм. Гаднаас боломжийн үнээр гайгүй сайн тоглогч авах л хэрэгтэй. Цус сэлбэх гэдэг биз дээ...